Оросын дундаж амьдралтай иргэн халаасандаа хэдэн төгрөгтэй явдаг болохыг “Ведемости” агентлаг судалжээ. Судалгааны үр дүнд нийт иргэдийн 1/3 хувь нь халаасандаа 500-1000 рубльтэй (15000-30000 төгрөг) явдаг болох нь тогтоогдсон байна. 23 хувь нь 3000 хүртэлх рубль авч явдаг бол 21 хувь нь 500-аас бага бэлэн мөнгө авч явдаг гэжээ. Харин сард 50 мянгаас дээш рублийн орлоготой иргэд биедээ бэлэн мөнгө бараг авч явдаггүй гэсэн сонирхолтой үр дүн гарсан байна. Тэд яагаад гэсэн асуултад “Их хэмээний мөнгө биедээ авч явах нь эрсдэлтэй тул карт ашигладаг” гэж хариулсан байна. ОХУ-ын Статистикийн албаны мэдээлснээр, Орос иргэдийн дундаж цалин 28.1 мянган рубль (ойролцоогоор нэг сая төгрөг) аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
рубль чангараад 40 хүрчихсэн шүү дээ орос барууны хоригт орсон атал монгол хоригт орсон аятай валюттай харьцах ханш нь шалдаа буугаад байх юм