Стив Жобсын ЭЦСИЙН ЗАХИАС

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 07

“Apple” Inc компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлчийн захиас. Та заавал уншаарай.

Миний бие Бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа. Ажлаас гадуур өөр зүйлээс аз жаргал авах зүйл гэвэл миний амьдралд үнэхээр бага байдаг, эцэст нь хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг нь л байдаг, түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.

Яг энэхүү мөчид, эдгэршгүй өвчтэй гэдгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тусам эд баялаг, хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг маань ойлгуулж байна.

Би түнэр харанхуйд, сэхээ амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна, надад бурхны амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.

Бид насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлгож байна.

Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой:

Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт.

Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгөж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг.

Бурхан бидэнд, эд хөрөнгөнд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан.

Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй.

Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.

Зөвхөн эдгээр амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг, мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм.

Хайр бол мянган бээрийг аялна.

Амьдралд хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд тань, гарт тань бий.

Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар орыг хэлэх вэ? гэж асуувал:  “өвчтөний ор” гэж хариулна....


Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно, мөн чиний өмнөөс ажлаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно, гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.

Материаллаг зүйлс олдож болно.  

Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойноо ахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол "Амьдрал юм.

Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол уншиж дуусаагүй байгаа "Эрүүл амьдралын талаарх гэсэн ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? хэмээн өөртөө харамсана.

Амьдралын аль үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын Хөшиг нэг л өдөр хаагдана.

Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай. Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.177.56) 2018 оны 02 сарын 09

Eniig huuli hiij baigaa erhem gishyyded helmeer bn .Eryyl mendiin salbariin ynelgeeg deeshlyyleh . tend ajillaj baigaa hynii tuluu amidralaa zoiosolj baigaa hymyysiin tsaling nemej baijl shiidegdene shyy

0  |  0
Agii(122.201.22.195) 2017 оны 04 сарын 15

Ed horongond buu shuna. Amidrald ger buliin az jargald shuna. Haramsaltai l bn

0  |  0
chonos(43.242.243.219) 2017 оны 03 сарын 19

yutai unen zahias ve

0  |  0
УЧРАЛ(112.72.11.117) 2017 оны 02 сарын 19

АГУУ ҮНЭН ҮГ БАЙНА ӨВЧИН ГЭДЭГ ХЭЛЖ ИРЭХГҮЙ .ӨВДӨЖ ҮЗСЭН ХҮН ХҮНИЙ АСАРГААНД ОРЖ БАЙСАН САЙН ОЙЛГОНО

0  |  0
ner(182.160.36.59) 2017 оны 02 сарын 10

manai ye yeiin 76 d heregtei yg bainadaa.

0  |  0
МАНгаруудад(43.242.243.51) 2017 оны 02 сарын 08

Манай МАНгаруудад ойлгуулах хэрэгтэй

0  |  0
sudar(103.229.123.47) 2017 оны 02 сарын 08

Busdiin ugend orj biye hairlaad busdiig hundlehed utga uchir

0  |  0
Me(173.76.235.221) 2017 оны 02 сарын 07

Hudulmuruuruu hulsuu ursgaj bj hurungutei bolson ene hun ingej haramsaj baij. Manai nasaaraa turd ajillad hulgailj amidarsan ulsuud uhehiinhee umnu yund haramsah bol, ur huuheddee yu gej zahih bol.

0  |  0
Зочин монгол(202.21.101.130) 2017 оны 02 сарын 07

Олигархуудад зориулж энэ сэдвээр лекц уншина цагийн сая төгрөг ха ха ха. Эрлэгт очиход чинь та нарын нэг нүдээрээ хардаггүй гуйлгачингууд цуг амьдарах болно хи хи хи

0  |  0
зочин(122.201.31.164) 2017 оны 02 сарын 07

Үнэн гэж энэ дээ. М.Энхболд, Элбэгдоржтонгуудад хүчээр уншуул. Завгүй гээд зугатах байх. Олигархиудад ард олонтойгоо хувааж амсаа гэж хатуу хэл. Нүгэл хатуу шүү. Үр хүүхэд удамдаа гай болов оо.

0  |  0
Top