Андрюша хэмээх дөрвөн настай хүү цусны цагаан бөөмийн хорт хавдартай бөгөөд одоо Украйны Беларус хотын хүүхдийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж буй юм. Түүний өвчнийг эдгээхэд маш их мөнгө шаардагдах ажээ.
Гэхдээ хүү өөрийнхээ өвчнийг бүрэн эмчилж чадах их хэмжээний мөнгийг олж чадсан байна.
Учир нь Андрюша эмнэлэгт эмчлүүлэх явцдаа хайлдаг өвлийн өвгөн хийх санаагаа олсон бөгөөд эмчилгээний дараа буюу үдшээр хийж эхэлжээ.
Хүүгийн хийсэн бүтээлийг нэгэн хос худалдан авч цааш түгээх ажлыг эхлүүлснээр худалдан авах хүсэлтэй 1800 хүн мэссэж илгээж, 800 хүн утсаар захиалга өгсөн байна.
Тэр бүү хэл Франц, Испани, Дубайгаас захиалга ирсэн хэмээн аав Андрей Антон нь тун баяртайгаар өгүүлжээ. Андрюшагийн өөрийн гараар хийсэн хайлдаг өвлийн өвгөнийг хүмүүс 100 доллараар худалдан авдаг аж.
Шинэ жил дөхсөн байсан учир захиалга ихсэж, хүүгийн ээж яаралтай захиалгыг хийж өгч байв. Андрюша зөвхөн өөрийнхээ эмчилгээний зардлыг олоод зогсохгүй Черкассын хорт хавдраар өвдсөн хүүхдийн эмнэлэгт хандив өгнө хэмээсэн байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
Үнэхээр хэрсүү мундаг хүү юм. заавал эдгэрээрэй.
:- bd
эвий эвий ямар сайхан мэдээ вэ,түргэн эдгэрхийг хүсэе
Tvrgen edgeed ulam sain vils bvteegeerei
Өрөвдөж уйлмаар юм шиг л боллоо Миний дүү хурдан эдгэрээрэй бурхан туслаж байгаа байх гайхамшиг гайхамшигийг дагуулж эдгэнэ гэдэгт итгэж байна
Хөөрхөн хүүг бурхан ивээж эрүүл энх урт наслаасай.Даанч айхтар өвчин байна.Эрүүл болчихоосой доо.
Uuniig l gaihamshig gehgui bol uur yug gaihamshig geh yum be
mujik........huurhun huu be
Унехээр юу гэж хэлэхээ мэдэхгуй б на шуу,Гайхамшиг гэх уу?
evii evii turgen edgeesei