86 настай Дон Ричид 2010 оны “Оны тэргүүний хүн” цол хүртээж, шилдэг иргэний медаль гардуулсан юм.
Түүний аяга халуун цай, хайр шингэсэн итгэлтэй үгс түүнд энэхүү үнэ хүндтэй шагнал хүртэх боломжийг олгожээ.
Дональд Тейлор Ричи бол 86 жил аз жаргалтай амьдарсан нэгэн юм.
Амьдралынхаа 45 жилийг “The Gap” нэртэй хадан цохионы ойр өнгөрүүлж, өдөр бүр манаач нь мэт эргэн тойрч явахдаа амьдрал, аминаасаа татгалзсан, гомдсон, цөхөрсөн 164 хүнийг аварч, гэртээ урин аяга цайгаар дайлан, халуун зөөлөн үгсийг хэлэн буцааж амьдралд илгээсэн гэдэг.
Тэрбээр нэгэн ярилцлага өгөх үедээ: “Намайг амиа хорлогчдын ангууч” гэснийг олж сонсоход таатай санагдсан. Нээрээ л энэ миний ажил мэт болсон байлаа.
“Хүмүүс эхэндээ намайг холдооч, танд хамаагүй гэж аашилдаг ч түр саатаж тус болооч, ярих юм байна хэмээн эргүүлэн гуйх гуйлтыг минь зөвшөөрөхөд гэртээ дагуулан ирж аяга цай хамтдаа уун, энэ амьдралд хэзээ ч гомдож, уйдаж болохгүйг хэлж өгдөг” хэмээжээ.
Ричид Австралийн “Амиа хорлохыг завдагсдыг урьдчилан хамгаалах нийгмийн сан”-гаас медаль хүртээн, шилдэг иргэний хүндлэл олгосон байна.
Түүнийг 164 хүнийг аварсан гэж буй ч гэр бүл ойр дотных нь хүмүүсийг оролцуулаад ойролцоогоор 400-500 хүнийг уй гунигаас аварсан хэмээжээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Ямар сайхан юм бэ
Australia hun gene dee . yostooi buyantai saihan buural bna
ХААНАХЫН ХҮН БЭ.