13 настай согтуу охин амьтны хүрээлэнгийн баранд хазуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 09

ОХУ-ын Барнаул хотод орших “Ойн үлгэр” хэмээх амьтны хүрээлэнд 13 настай охин баранд хазуулсан хэрэг саяхан гарсан билээ. Хохирогч тухайн өдрийн орой амьтны хүрээлэн хааж, хүнгүй болсны дараа найз охиныхоо хамт хулгайгаар нэвтэрсэн байна. Улмаар бартай хамт зургаа авахуулахын тулд торыг нь харжигнуулан дууджээ. Харин бар охины төсөөлснөөс хурдан ирсэн учир зайлж амжихаас нь өмнө хөлийг нь зуусан аж. Охидыг орилж хашгиран тусламж дуудах чимээгээр хамгаалагч гүйж ирэн охиныг улайрсан араатнаас салгаж авчээ.

Хохирогч охины цуснаас шинжилгээ авахад 0.5 промиль алкоголь илэрсэн байна. Энэ нь хохирогч баранд хазуулах үедээ хүнд зэргийн согтолттой байсан гэсэн юм. Амьтны хүрээлэнгийн удирдлага хохирогч охин согтуу байсан гэсэн мэдээллийг батлаад, гэмтлийн зэрэг нь шүүхийн шинжилгээгээр тодорхой болно гэсэн байна. Мөн болсон явдалд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн учир барыг устгахгүй гэжээ. 

 

С.Төгөлдөр   

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(202.9.40.94) 2017 оны 02 сарын 10

Идчихгүй.

0  |  0
Вовка(203.91.115.41) 2017 оны 02 сарын 09

Нэг л их архи ууж жирэмсэн болцгооно

0  |  0
lllll(14.53.29.38) 2017 оны 02 сарын 09

zavharsiin oros mongol hoyor gej taarch de arhichid 13tai sogtuu ohin geheer odoo yaana haha

0  |  0
Top