Өчигдөр буюу энэ сарын 14-нд гэгээн хайрын баярын өдөр болж өнгөрлөө. Хосууд баяраа тэмдэглэж, нэг нэгэндээ хайрын үгтэй мессеж илгээж, сэтгэлийн бэлгээ солилцов. Зарим нэг нь гадны баяр бидэнд хамаагүй гэлцэж байгаа ч Улаанбаатарын гудамжаар сарнай цэцэг энгэртээ тэвэрсэн хос залуус алхаж, цахим ертөнц тэр чигтээ хайрын үгсээр дүүрэн байсан нь үргэлж л өөлж гоочилж, нэгнээ үгүйсгэж байдаг Монголчууд бидэнд харин ч хэрэгтэй баяр шиг санагдав. Ингээд эл хайрын өдөр цахим ертөнцөд трэнд болсон хамгийн хөгжилтэй 10 постыг хүргэе.
1. Валентин гэх лам чинь энэ гэнэ шүү. Английн эрдэмтэд гавлын ясыг нь судалж ийн бүтээжээ.
2. “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” цахим группт Хөтлөгч Н.Нандинцэцэг тун ч идэвхтэй байдаг нэгэн. Харин түүнд ийм нэгэн явдал тохиолджээ.
"Хайруудын баяр"
Бага хүү дөрөв хүрчихээд надтай унтдаг байлаа. Аав орон зайгаа буцаан авах гээд хүүгээ дийлдэггүй байв. Тэгсэн хүү нэг өдөр цэцэрлэгээс ирээд "Аав өнөөдөр хайруудын баярын өдөр гэж багш хэлсэн. Та ээжтэй унтаарай. Би ахтайгаа унтаж чаднаа" гэж байна. Бид хоёр ч далимдуулаад хэд хоног "Өнөөдөр хайруудын баярын өдөр" гэж хэлээд хамт унтаад байлаа. Тэгтэл нэг өдөр цэцэрлэгээсээ хөмсөг зангидан орж ирээд "Би багшаасаа асуусан чинь хайруудын өдөр дууссан байна. Би ээжтэйгээ унтана" гэж байна шүү. Аав ч шууд "Чи ахтайгаа унтаад болж байна. Би эхнэрээ одоо өгөхгүй ээ" гэсэн дээ.
3. Нүүрномын найзуудынхаа эхнэр, нөхөр, болзоот хүмүүстэй нь танилцсан тун ч хөгжилтэй өдөр байлаа.
9 сарын 1-нд хэдэн хүүхэдтэйг нь, Шинэ жилээр хаана ажилладагийг нь, өнөөдөр харин эхнэр нөхөр нь ямар хүмүүс байдгийг бас амрагийн холбоотой болсон хүнийг нь ч мэдэж авлаа. Одоо Цагаан сараар гэр орныг нь харчина даа.
4. Зарим нэг хүмүүс баярлан гомдсон бололтой.
5. Хайрын баярын өдөр энэ залуу шиг хайртай хүнээ ингэж мурисан юм биш биз...
6. Ганц бие эмэгтэйчүүд энэ постыг дийлэнх нь оруулжээ. Харин та юу гэж бодож байна.
Валентин бол Бацаануудын баяр. Харин жинхэнэ хүүхнүүд бол Мартын 8-наар цэцэг, вино 2-тоо тасарч унадгийг эрдэмтэд нотолжээ.
7. Хайрын өдрийн гэр бүлийн зоог нэг иймэрхүү.
8. Өнөөдрийг ганцаараа өнгөрөөж байгаа бол та “төмс” гэнэ шүү.
Өнөөдөр бэлэг, шоколад, цэцэг аваагүй, болзоогүй төмснүүд минь битгий гутар даа. Өөдрөгөөр бод л доо. Жишээ нь чи төмс учраас л өнөөдрийг ганцаараа өнгөрөөж байгаа юм.
9. Зарим бүсгүйчүүдийн хайрын баярын бэлэг тун өвөрмөц байв. Мэдээж нөхөрт нь таалагдсан л байж таарна.
10. Эцэст нь хэлэхэд арваннэгдүгээр сард төрсөн хүмүүс өнөөдрөөс үүссэн байх өндөр магадлалтай гэнэ шүү.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )