Ю.Цэдэнбалын эхнэр Филатоваг байцаасан протоколыг хүргэж байна

2017 оны 02 сарын 22

Ардчиллын салхи сэвэлзсэн 1990 оны цагаан морин жилийн нэгэн томоохон дуулиан болсон “ТОЙРОН ХVРЭЭЛЭГЧДИЙН ХЭРЭГ»-т холбогдуулан А.Цэдэнбал-Филатоваг БНМАУ-ын прокурорын газраас таван удаа уулзаж байцаалт авсан байна. Уг байцаалтын эхний протоколыг нийтэлж байна.

 


Одоогоос 20 жилийн тэртээ шалгагдаж байсан энэ хэрэг хvмvvст өнөө ч мартагдаагvй. Цаг хугацаа хэмээх аугаа шvvгч эрхэм уншигч таньд энэхvv бодит vнэнийг дэлгэж байна. Таалан соёрхоно уу. БНМАУ-ын прокурорын газрын хэлтсийн прокурор Бат-Эрдэнэ би, Улсык прокурорын орлогч Б.Хатанбаатарын хамт БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтан Б.Балданг албан ёсны орчуулагчаар оролцуулан, эрх vvргийг нь тайлбарлан өгч доорхи нэр бvхий хvнийг байцаасан протокол.

 
Москва хот. Элчин сайдын Яаманд. 1990-6-28
 

БИЕИЙН БАЙЦААЛТ

АНАСТАСИЯ ИВАНОВНА ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА 1920 онд төрсөн, ЗСБНХУ-ын иргэн, эмэгтэй, одоо 70 настай, тэтгэвэрт суух, ам бvл -4, нөхөр Ю.Цэдэнбал, хvv Ц.Владислав-Цэдэнбалович-40 настай -ЭЗХТЗ-ийн харъяа Москва дахь Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, хvv Ц.Зориг-Цэдэн-балович-34 настай – ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Могамоловын нэрэмжит институтэд байгаль хамгаалах асуудлаар эрдэм шинжилгээний ажилтан, гэрийн хаяг-Москва хот, Алексей Толстойн гудамжны 12-р байр, 23, 24 тоотод оршин сууж байгаа. 


АСУУХ ЗVЙЛИЙН ТАЛААР:

Асуулт: -Та БНМАУ-ын Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар хэдийнээс эхлэн хэдий хvртэлх хугацаанд ажилласан ба ажил vvргийн ямар хуваарьтай байсан бэ? өөрөөр хэлбэл, ямар асуудлыг комиссын дарга дангаар буюу хамтын удирдлагаар шийдвэрлэдэг байсан бэ?

Хариулт:- Би яг тодорхой санахгvй байна. Миний бодож байгаагаар, 1972-1984 онд би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар ажилласан. Би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын бvхий л асуудлыг хариуцдаг байсан, гагцхvv санхvvгийн талын асуудлыг би хариуцдаггvй байсан, санхvv-аж ахуйн талын асуудлыг Хvvхдийн төлөө Фондын төв комиссын opлогч дарга Дашдовдон, ерөнхий нягтлан бодох Жавзандулам нар хариуцдаг байсан. Учир нь би, нэгдvгээрт, хэл мэдэхгvй, хоёрдугаарт, ЗСБНХУ-ын иргэн болохоор мөнгөний асуудалд оролцдоггvй байсан.

Асуулт: – Хvvхдийн төлөө Фондын хөрөнгийг чухам юунд зарцуулах ёстой гэж та vздэг байсан бэ?

Хариулт: -Хvvхдийн төлөө Фондын хөрөнгийг зөвхөн хvvхэдтэй холбогдсон асуудалд, тухайлбал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээн, хvvхдийн тоглоом зэрэг асуудалд зарцуулдаг байсан. Энэ бvгдийг жил бvр тайланд тусгаж байсан. Энэ асуудлыг би ганцаар шийдэж байгаагvй, дөрвөн хvний бvрэлдэхvvнтэй товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Энэ тухай албан ёсны протокол, шийдвэрvvд нь байх ёстой. Хvvхдийн ясль, цэцэрлэг байгуулах, хvvхдvvдэд тоглоом төхөөрөмж олгох асуудлыг энэ товчоо шийдвэрлэдэг байсан, жил бvрийн тайланд тусгагдаж байсан.

Ясль, цэцэрлэг байгуулах, тохижуулах асуудлыг эхний vед Улсын төсөв төлөвлөгөөнд тусгадаггvй байсан, сvvлийн vед төсөв төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг болсон.

Асуулт: -Хvvхдийн төлөө Фондын төв комиссоос бусдыг шагнаж урамшуулах, зочин төлөөлөгч урих, хvлээн авах зэрэг арга хэмжээнд зардлыг хаанаас гаргадаг байсан бэ? Зардлыг улсаас төсөв төлөвлөгөөнд тусгаж гаргадаг байсан уу? Эсхvл Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөнөөс гаргаж зарцуулдаг байсан уу?

Хариулт: -Зочин төлөөлөгч хvлээж аваад их хэмжээтэйгээр зардал гаргаад байсан юм байхгvй. Хvvхдийн төлөө фондын хөрөнгөнөөс зардал гаргаж байгаагvй гэж бодож байна. Энэ асуудлыг санхvv аж ахуйн асуудал хариуцаж байсан хvмvvсээс асуух хэрэгтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mandah(202.70.46.216) 2022 оны 11 сарын 29

Ene muu hogshinoos hoish hvvhdin toloo hiisen um haanA bna vnen muuhai hvmvvs uma ene ger bvliig bodhoor estou orowdoh um gaihaltai h mvvs bsan

2  |  0
stoomoo(182.160.0.178) 2022 оны 11 сарын 29

Mongol ulsad heden jil amidarlaa daa.Hel medehgui yum bol buhel buten ulsiin udirdagchtai amidarch bsan gehed itgehgui bna .orsuud ugiin mongol heliig toodogui ih ihemseg blaa bid l umnu ni tongolzdog bsan ue sayhan shdee.Getel 6sar bolson German ohin mongol heliig maani hundetgeed sain surchihsan shuleg hurtel unshij bna shuu

1  |  0
Top