ОХУ-ын Таганрог хотын цагдаа нар “Ажил олгоно” хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан этгээдийг баривчилжээ. Тэрээр “ОХУ-д нэртэй том компанид ажилд оруулах 100 хувийн баталгаатай зөвлөгөө өгнө” гэсэн зарыг интернэт орчинд байрлуулж, зөвлөгөө өгснийхөө төлөө “ердөө” 6000 рубль хүсдэг байжээ. Зар дээрээ “Төлбөрийг ажилд орсон хойноо, анхныхаа цалингаас өгсөн ч болно” гэж бичдэг ч мөнгө шилжүүлсэн хүмүүстэй л холбогддог байсан аж. Гэвч холбогдоод өгч байгаа зөвлөгөө нь дэндүү гэмээр “элементарный” байсан тул мөнгө шилжүүлсэн нэгэн иргэн өөрийгөө залилуулсан гэж үзээд цагдаад хандсанаар гэмт этгээд баригдсан байна. “Ажил олгогч” этгээд Таганрог хотын харъяат, 29 настай, өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдон шийтгүүлж байсан нэгэн байсан бөгөөд гурван долоо хоногийн хугацаанд дээрх аргаараа таван хүнд 30 мянган рублийн хохирол учруулж амжсан болох нь тогтоогджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
manai tomchuudaas mya uym bna shdee terbumaar l husdgiimshdee kkkk
Сандуйг л юм байх гэж бодлоо штээ. :-j