Нэг сая долларыг зөвхөн машин түрээслэхэд зарцуулаад, 12 жилийн ял авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Урд хөршийн шүүх хуурамч карт ашиглан залилан хийсэн этгээдэд чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорих ял оноожээ. Гэмт этгээд нийт 23 удаагийн үйлдлээр “Audi”, “Porsche”, “BMW” зэрэг тансаг зэрэглэлийн автомашин түрээсэлж унасан юм байна. Ингэхдээ хуурамч карт ашиглан, машин түрээслэгч компанийг зальдаж байжээ. Тэрээр дээрх үйлдлээрээ нийт 6.22 сая юань буюу 952 мянган ам.долларын хохирол учруулсан аж. Өөрөөр хэлбэл, 1 сая ам.доллараар машин түрээслээд уначихсан гэсэн үг юм. Тэрээр төлбөрөө зээлийн картаар хийсэн ч сүүлд төлбөрийн даалгаврууд нь биелэгдээгүй аж.     

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top