“Маск”-тай төрсөн хүүгээс эмч нар айжээ

2017 оны 02 сарын 26

Хятадын найман настай Канг Канг /Kang Kang/ маш ховор өвчлөлтэй төржээ. Тэрээр баг зүүсэн мэт хоёр нүүртэй төрсөн аж.

Хүүгийн ээж И Лианси /Yi Lianxi/ 23 настай байхдаа түүнийг төрүүлсэн байна. Жирэмслэлтийн хугацаанд нэг бус удаа хэт авиан оношлогоо хийлгэхэд ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. Харин төрөхөд нь эх барьж авсан эмч нар түүнийг хараад шоконд орж, бараг айхад хүрсэн аж.

 

 

Эмч нар хүүг ээжид нь үзүүлэхээс хүртэл татгалзсан бөгөөд “түүнийг хаяхыг” ойр дотныхонд нь зөвлөсөн байна. Гэвч эцэг эх нь ийм алхам хийхийг зөвшөөрсөнгүй. Тэдний гэр бүл хятадын бөглүү тосгонд амьдардаг бөгөөд хүүг төрснөөс хойш тосгоныхон нь тэднээс цээрлэх маягтай цэрвэдэг болсон гэнэ.

 

 

2010 онд орон нутгийн телевизийнхэн хүүгийн тухай нэвтрүүлэг бэлдэж цацсанаас хойш олон нийт түүний тухай мэддэг болсон аж. Хүүгийн нүүрэнд хэд хэдэн хагалгаа хийлгэхийн тулд гэр бүлийнхэн нь мөнгө цуглуулах хэрэгтэй болжээ. Эмч нар хүүгийн гавлын ясны ихэнх хэсгийг дахин сэргээн, байх ёстой газарт нь ахин суурилуулж, илүүдэл зөөлөн эдийг авах зайлшгүй шаардлагатай байгаа аж.  

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.34) 2017 оны 02 сарын 27

Huurhiiduu huurhun l huu bna eej aavdaa shan l huu bga shte

0  |  0
хм(139.5.219.226) 2017 оны 02 сарын 26

Хүүе яахав дээ хүүхэд хөөрхий юу нь тийм цээрлэм байна хөөрхий хүү байна даг

0  |  0
Иргэн(103.229.123.251) 2017 оны 02 сарын 25

Аль муу муухай, нүд халтирам зүйлс ер нь энэ урд хөршөөс л гарах юм.Муу ёрын улс гэж байдаг л бололтой.Тэнгэр язгуурт МОНГОЛООС л холуур байх болтугай!

0  |  0
Top