Хүүхдээ төрүүлснээсээ 6 хоногийн дараа дахин ихэр хүүхэд төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 06

БНХАУ-ын Хэбэй мужийн Ичан хотын оршин суугч эмэгтэй, эрэгтэй хүүхэд төрүүлснээсээ хойш зургаан хоногийн дараа дахин хоёр ихэр охин төрүүлсэн тохиолдол гарчээ. Тэрхүү эмэгтэй 2012 онд нөхөрт гарснаасаа хойш хүүхэдтэй болох гэж олон жил оролдсон ч жирэмслэхгүй байсан гэнэ. Харин өнгөрсөн жил Ухань хотын нэгэн сувилалд эмчлүүснийхээ дараа жирэмсэлсэн төдийгүй гурван ихэр хүүхэд тээжээ.  

Тэрээр 1.4 килограмм жинтэй хүү төрүүлсэн байна. Үүнээс зургаа хоногийн дараа дахин амаржиж, хоёр ихэр охины ээж болжээ. Ихэр хүүхдүүд хоорондоо ингэж хол зайтай төрөх нь анагаах ухааны практикт маш ховор тохиолддог аж.  Ихрүүд одоогоор сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ.  

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(202.131.249.202) 2017 оны 03 сарын 06

vxej baisan xyjaa nar vrjij xanaxgvi yum aa.

0  |  0
Top