Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэсэн спортын мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Э.Бадар-Ууганы фэнүүд хүлээж байна
...“ Бээжин-2008”-аас хойш бэртлийн улмаас санасандаа хүртэл зодоглож чадаагүй гавьяат Э.Бадар-Ууган БНХАУ-д болох “China Open” тэмцээнд хүч үзэн фэнүүддээ нэгэн шинэ...
М.Анхцэцэг Тайландын Эзэн хааны цомын эзэн боллоо
М.Анхцэцэг 2011 он гарсаар насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын хүүхдийн спортын IV их наадмын аварга цол хүртэж, улсын залуучуудын дээд амжилтыг 15 удаа шинэчлэн тогтоогоод байгаа. Тэрээр Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд түлхэлттэй өргөлтөөр дахин шинэ амжилт тогтоон...
О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагынхан дэлхийн цомд оролцоно
Манай буудлагынхан Австралийн Сидней, БНСУ-ын Чанвонд болсон "Дэлхийн цом"-д оролцсон ч олимпийн эрх авч чадаагүй байгаа юм. Харин одоо “Лондон-2012" зуны олимпийн наадамд оролцох эрх олгох гурван тэмцээн үлдээд байгаа учир үүнээс олимпын эрх авахын төлөө...
Монгол хүн Лондон хүртэл 10.210 км замыг гүйж туулна
...Халдварт бус өвчлөлийн эсрэг хүн төрөлхтнийг уриалахын зэрэгцээ монгол хүний тэсвэр тэвчээр, эр зориг, хатуужлыг дэлхий дахинд...
Их мастер Д.Эрдэнэбилэг ДАШТ-ыг тэргүүлж байна
...Дөрвөн жилд нэг удаа болдог 100 буудалт даамын энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 12 орны шилдгийн шилдэг 20 даамчин өрсөлдөж байгаа юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Азийн дөрөв, Улсын 10 удаагийн аварга Их мастер Д.Эрдэнэбилэг Голландын Эммелорд хотноо болж байгаа 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
Лондонгийн Олимпийн эрхийг ОУХМ Л.Отгонбаяр авлаа
... Чехийн Прага хотноо тавдугаар сарын 8-нд зохиогдсон Лондонгийн зуны олимпийн эрх олгох “Прага-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ, “Ажнай” корпорацийн тамирчин, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа Л.Отгонбаяр амжилттай оролцож наймдугаар байрт шалгарснаар...
Даян аваргын шарга халзан аман хүзүүдэв
"Ирээдүйн түмэн эх-2011" хурдан дааганы уралдаан Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн уралдаанд нутаг нутгийн 52 даага тоосоо өргөснөөс Монгол Улсын даян аварга А.Сүхбатын шарга халзан...
Монголын өсвөрийн шатарчид маргааш эх орондоо
... 29 орны 350 гаруй тамирчид зургаан насны ангилалд оюунаа уралдуулсан Польшийн Краков хотноо болсон дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын найман тамирчин 9-13 насны ангилалд өрсөлдсөнөөс шатарчин Т.Мөнхзул...
Б.Мөнгөнтуул коэффициентийн зөрүүгээр хожигджээ
Ираны Машхад хотноо 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд манай улсыг төлөөлөн их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа. Тэрээр Энэтхэгийн их мастер Каравади Иешатай цагаанаар тоглоод хожигджээ. Түүнд хожигдож оноо алдсаны улмаас таван өргийн дараа манай шатарчин коэффициентийн зөрүүгээр Иешагийн дараа орж Энэтхэгийн их мастертай...
Zindaa.mn Спортын мэдээллийн алба
Төслийн нэр: Улаанбаатар - Лондон нэг жилийн гүйлт
Алсын хараа: Халдварт бус өвчнийг даван туулсан хүн төрөлхтөн
Эрхэм зорилго: Халдварт бус өвчинтэй тэмцэхэд хүн төрөлхтөнийг уриалах, Дэлхий нийтэд Монгол улсыг сурталчлах
Уриа: Монгол гүйж байна
Нийт туулах зам: 10210 км
“УЛААНБААТАР – ЛОНДОН НЭГ ЖИЛИЙН ГҮЙЛТ” ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нэг. Үндэслэл, зорилго “Халдварт бус өвчний эсрэг” уриатай “УЛААНБААТАР – ЛОНДОН” нэг жилийн гүйлтийг 2011 оны 7 сарын 25-ны өдрөөс 2012 оны 7 сарын 25 хүртэл буюу хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн их баяр Лондонгийн зуны олимпын ХХХ наадмын нээлтийн өдөр хүртэл зохион байгуулах гэж байна.
Зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг эмгэг болон чихрийн шижин зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд хүний эрүүл мэнд болон хөгжилд ихээхэн хохирол учруулж байна. Энэхүү дөрвөн өвчин нь дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаанууд болж, жил бүр 35 сая гаруй хүний амийг авч одон нас баралтын 60%, буурай болон дунд хөгжилтэй орнуудад нас баралтын 80%-ийг нөхцөлдүүлж байна. ХБӨний улмаас нас барсан хүмүүсийн тал хувь нь 70-аас доош настай байсан байна. ДЭМБ-ын тооцоолсноор ирэх 10 жилийн хугацаанд ХБӨ-ний улмаас шалтгаалсан нас баралт 5-6 саяар нэмэгдэх төлөвтэй.
2010 онд хуралдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар “Халдварт бус өвчин”ний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй хохирол эрчимтэй нэмэгдэж байгааг нэн тэргүүнд анхааруулж, шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан билээ. Монгол Улсын хувьд халдварт бус өвчлөлтэй тэмцэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр МУ-ын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, холбогдох яамд, агентлагуудын зүгээс олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж байна. Халдварт бус өвчнөөр өвчлөхгүй байх гол үндэс нь хөдөлгөөний дутагдалгүй байх, буруу зуршилгүй байх, зөв хооллох, гүйлтээр хичээллэх явдал билээ. Хөдөлгөөний дутагдал, зөв хооллолт, тамхи, архинд донтох, чихрийн шижин, хорт хавдар, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, хэт таргалалт, агаарын бохирдол, зам тээврийн осол гэмтэл зэрэг халдварт бус өвчлөлүүдийн талаар болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар хүн төрөлхтөнд сурталчлан таниулах, хөдөлгөөн-гүйлтийн ач тусыг ойлгуулах нь “УЛААНБААТАР – ЛОНДОН” нэг жилийн гүйлтийн үндсэн зорилго байх болно.
365 хоногийн хугацаанд өдөр бүр 30 хүртэл км замыг гүйж туулахдаа Монгол, ОХУ, Белорус, Польш, Чех, Герман, Франц, Англи зэрэг 7 орны 40 гаруй томоохон хот, 230 орчим тосгон, сууринг дайран өнгөрөх болно. Анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг билэгдэн Монгол орны газар нутгаар 2220 км замыг гүйж туулах болно.
Хоёр. Гүйлтийн зохион байгуулалт
“УЛААНБААТАР – ЛОНДОН НЭГ ЖИЛИЙН ГҮЙЛТ” нь хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөөх хамгийн хол зайг гүйж туулж байгаагаараа онцлогтой бөгөөд дэлхийн хэмжээнд анхны хэт холын зайн албан ёсны гүйлт