Бодлогоор өрсөлдөөгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа талдаа оров. Энэ хугацаанд нэр дэвшигчдийн сурталчилгаа, “PR”-ын шинжтэй нэвтрүүлэг, нийтлэлүүд нь өөрсдийнхөө бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах гэхээсээ илүүтэй өрсөлдөгчдөө шүүмжилсэн, дутагдлыг нь олон нийтэд таниулах гэсэн оролдлогууд л явж байна. Угтаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ямар ажил хийж амжуулах, төрийн тэргүүний хувьд гадаад харилцаа, дотоод эв нэгдлийг хэрхэн хангах, ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллах нь чухал байх ёстой. Гэвч манай нэр дэвшигчид нэг нэгнээ хэмлэсэн, гүтгэсэн, гүжирдсэн мэдээллүүд л телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд гаргаж байна. Нэр дэвшигчдийн зүгээс мөрийн хөтөлбөрөө танилцуулах гэхээсээ илүүтэй өрсөлдөгчөө шүүмжлэхийг давууд үзэж буй. Өрсөлдөгчөө муулах нь өөрт нь ашигтай гэсэн хандлагаар сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэжээ. Эв нэгдлийг хэрхэн хангах, гадаад харилцаандаа ямар бодлого баримталж ажиллах, хоёр хөрштэйгөө ямар харилцаатай байх талаар дэвшүүлсэн зорилтоо олон нийтэд сурталчлах, таниулах ажил хийж буй нэр дэвшигч алга байна. Нэр дэвшигчид сонгогчидтойгоо хийх уулзалтаар өөрийнхөө хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн талаар ярьж буй ч тэр нь сонгогчдын тун бага хувьд хүрч буй. Гурван нэр дэвшигч сонгогч бүртэй уулзах боломжгүй. Энэ үүднээсээ сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлого үзэл санаагаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түлхүү гаргах нь чухал байна.

Ерөнхийлөгчийн зүгээс уул уурхай, стратегийн ордод ямар бодлого баримтлах, үндэсний аюулгүй байдлаа хэрхэн сахин хамгаалах гэхчлэн бодлогын зарим асуудлаа олон нийтэд гаргаж тавих ёстой билээ. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллахаа хүртэл олон нийтэд танилцуулах нь сонгогчдын итгэл үнэмшлийг төрүүлэх сайн талтай. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн арын албаныхан ойрын хэл ам, хэрүүл тэмцлийн хэлбэр төдийхнөөр хөөцөлдөж байна. Батлагдаж нотлогдоогүй, барин тавин зүйлсээр нэгнийгээ гүтгэх, олон нийтэд буруугаар ойлгуулах гэсэн улс төрийн явуургүй хандлага үргэлжилж байгаа. Сонгуулийн штабынхны хар сурталчилгаа сонгогчдын боловсролд нөлөөлж байна. Иргэд, сонгогчид ч хар "Пиар"-чдын “өгөөш”-ийг санаатай болоод санаандгүйгээр дэвэргэх үзэгдэл газар авлаа. Тэр тусмаа сошиалд орчинд нэгнээ гүтгэн доромжлох үйл явц хүчтэй өрнөж байна. Нэр дэвшигчдэд нь ёс суртахуун, улс төрийн соёл, иргэдэд нь сонгогчдын боловсрол төлөвшил дутаж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээлэл хомс нэвтрүүлж байгааг мэргэжлийн судалгааны байгууллагууд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.  Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн явцад хийсэн мониторингийн эхний үр дүнг өчигдөр танилцуулахад сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл, нэвтрүүлэг хангалтгүй гаргаж байна гэж үзжээ.

Тус сүлжээнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн энэ сарын 06-09-ны хооронд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS  гэсэн таван телевизийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэлд мониторинг хийжээ. Сурталчилгаа эхэлснээс хойш таван телевиз нийт 353 цаг 49 минутын нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл гаргаснаас 20 цаг 34 минут нь сонгуультай холбоотой байжээ. Энэ нь нийт цагийн зургаан хувийг эзэлж буй үзүүлэлт юм. Төвийг сахисан болон сонгогчийн боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл харьцангуй бага буюу телевизүүдийн нийт сонгуультай холбоотой мэдээ, мэдээллийн 17-25 хувьтай тэнцэж байгаа ажээ. Тиймээс сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл гаргах шаардлагатай байгааг мониторингийн багийнхан онцолж байна. Шинээр сонгуульд саналаа өгөх мянган залуучууд бий. Тэдэнд Монгол Улсын ерөнхийлөгч гэж хэн бэ, ямар эрх үүрэгтэй, ёс суртахуун, мэдлэг боловсрол, үзэл санаатай хүн байх ёстойг танин мэдүүлэх, боловсрол олгох шаардлага бий. Гэвч сонгогчдын боловсролд анхаарсан мэргэжлийн байгууллага алга. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ч анхаарч нэвтрүүлсэн контент гаргахгүй байна.

Сонгуулийн ялалтын стратеги бол өрөөлийг муулах бус өөрийнхөө давуу талыг олон нийтэд ойлгуулах, үзэл санаагаа дэвшүүлэн тавих явдал билээ. Монголчууд нэгнээ муулдаг, бусдын мууг үздэг нэгнийг таашаадаггүй. Энэ нь сонгуулийн үр дүнгээр илрэх нь бий. Хятад эрлийз гэж нэгнээ гутаагаад өөрт нь хасах оноо болон очдог талтай. Тиймээс Эв нэгдэлтэй хариуцлагатай төрийг бэхжүүлэх, төрийн тэргүүнээ сонгох гэж буйн хувьд улс төрийн соёл, төлөвшил хэрэгтэй байна.

Т.Амараа

 ZINDAA.MN  

  

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.219.126) 2017 оны 06 сарын 14

Ali ali talaaraa ganbaatar deeree nogoo2bol estoi cadaj hanahaa medehgui bydyyleg umnuud bishyy

0  |  0
үргэлжлэл(202.179.25.2) 2017 оны 06 сарын 14

Тамхины наймаачин Уул уурхайг, Сайхан монгол бөх БХЯ-ыг, уяач эр ХХААЯ-ыг, шоучин, албан тушаалд улайрсан эхнэр БО-ны яамыг, барилгачин залуу СЯ-ыг... гэх мэт гэж дүгнээд байна даа. Танд л хэрэгтэй гэж бодоо л...

0  |  0
сонгогч(202.179.25.2) 2017 оны 06 сарын 14

Энхболд дарга нэгийг бодоод энэ засгийн газраа шинээр байгуулсан бол. За бүр болиод сонгуулийн дараа үүнийгээ шийдвэл зүгээр юм даа. Мэргэжлийн бус ЗГ гээд ард түмэн үнэхээр эмзэглээд байгаа шүү.

0  |  0
saraaa(202.9.40.45) 2017 оны 06 сарын 14

Tiim shu. Teneg ym shig l avgai huuhnii heruul hiih ym. Saihan hiih ajlaaraa ursulduh heregtei shu dee. Huja erliiz gene. Opshor gene odoo bolih heregtei. Undeslelgui ymar ingej bolohgui ldee.

0  |  0
иргэн(202.21.100.210) 2017 оны 06 сарын 14

ганбаатаргы дэмжижи байна.

0  |  0
irgen(202.9.43.10) 2017 оны 06 сарын 14

Neg negee myylxgvi saixan vnen setgelee gargaj ursulduuch.ta nar turiin tergvvn xvnexleed uursdii deg jyram xvleetstei xandaj ard tvmeng xvndelj baix xeregtei shvv dee.getel neg negee myylaad deer dooroo oroltsoj yraldaj bn.bolobsrol dytyy bn.

0  |  0
Top