Нийслэл “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо

2017 оны 11 сарын 03

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Дэлхийн бүхий л хотууд тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн тухайн хотууд өөрсдийн онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүд ашиглаж байгаа энэ цаг үед брэнд логогоо ашиглаж сурталчилгаа хийх нь зорин ирэх жуулчдын урсгалд ихээр нөлөөлдөг байна.  

Нидерланд улсын Амстердам хотыг илэрхийлэх “I Amsterdam” бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдэж тус хотыг жилд 18 сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход нөлөөлсөн хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээр байрладаг I-SEOUL-U бэлгэ тэмдэг нь тус улсын төдийгүй гадаад дотоодын жуулчдын зорин очих брэнд аялал жуулчлалын нэг юм байна.

Түүний нэгэн адил Монгол улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлэх хотын нүүр царай болж, орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг шийдэл загваруудыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид хийх юм байна.

Нийслэл хотын хэмжээнд нийтдээ 230 хөшөө дурсгал түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлтийн зориулалтаар баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дургсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.243) 2017 оны 11 сарын 04

энэ бол арай л бнөө хотын даргаа өөр хиих ажил байхгүй бна ууу

0  |  0
dbaasan(66.181.160.62) 2017 оны 11 сарын 04

KHiisen ni sain kharin ni khotin darga munkhag gedgee khapuullaa!!!

0  |  0
zochin(24.1.124.58) 2017 оны 11 сарын 03

ish chaavaas umxiigee arilgaxaa bod 21r zuund mongol shig shees baastaigaa xolildson uls xaa baina

0  |  0
Fh(66.181.178.46) 2017 оны 11 сарын 03

Yadahdaa mongoloor bichij boloogui um baihdaa. Gadaad ter dundaa angli heliig deed geed iim hiij baigaa bol demii l bna. Ene ulsad bas oor ulsaas oor hel soyoltoi humuus irne hodoonii mongolchuud bugd angli hel medehgui

0  |  0
U(73.239.110.215) 2017 оны 11 сарын 03

TOM TENEGTLEEDEE

0  |  0
Муухай байна(23.235.227.108) 2017 оны 11 сарын 03

яг зөв англиар биччихээд, бас үсгэн хэлбэртэй бэлгэ тэмдэгтэй боллоо гэнэ шүү, бид нар чинь өөрсдийн гэсэн хэл соёлтой улс шүү. Английн колони байгаагүй биз дээ...

0  |  0
Zochin(122.201.24.120) 2017 оны 11 сарын 03

Ulaanbaatar bish Улаанбаатар gehgui yasiin bol. Mongoldoo mongol bichgeeree baimaar sanagdahiin.

0  |  0
Top