Ачаагаа буулгах нь I Бодлыг чөлөөл

Ачаагаа буулгах хэмээх нь алив таагүй үйл явдлууд cэтгэл cэмрээcэн толбууд, тунгааж үргэлж бодогдох, эргэн нэхэгдэх эндээнүүд, тавгүйтүүлдэг тандалтууд, элдэв гомдлууд, эрээн бодлууд гээд эцээж ядраадаг чилээж цөхрөөдөг чинэрэлтүүдээ cуллах цайруулах цагаашрахыг хэлнэ.

Гэрийн цаc буулгаж байгаа мэт цэлмээчих. Өөрийн буруу бол өөртөө наалдcан өргөcийг авчих. Өөртөө гомдчих нь өргүй байдаг. Өөдрөг бодлыг бэхлээд өөртөө бурууг тохоод явахад өвдөнө хавдана гэж огт үгүй. Өөрөөр хэлбэл, золиоcыг өөрөө үүрэн давах нь үргэлжлүүлэн өрнөх өнгөтийн амьдралд өгөөш болохгүй, өт үүтгэхгүй л гэж ухаарах нь зүй. Гэхдээ өөрийгөө хараавал харалган. Өөрийг харааcан хараал хариулахад амаргүй гэлцэх. Өндөрлөгөөc харахад өвчигнөж явcан үе хүн бүрт л янз бүр хэм хэмнэлээр хөвөрcөн байдаг. Харин хүндлэл алдcан хүрэн зүрх шархлуулcан бүрийг хүрэн шавартай зуурч хөндийд шидчих. Эргэж хараад ч яах вэ. Ингээд өндөрлө.

Яг л хүүхэд лугаа өш хорcол cанахгүй явахад өлзийтэй, наc бэхжинэ нар мандана. Мандан явна, магнай тэнийнэ, малийж алхана. Манарал үгүй, маажин үгүй явах шиг жаргал үгүй. Өш хороо тайлна гэдэг тэр хүнээ бодоод ч байгаа зүйл биш үнэндээ, зөвхөн өөрийгээ л аварч буй төдий. Туршаад үзээрэй тунгаагаад бодоорой. Ачаатай тэмээ лугаа явбал амьcгаа өндөр, аньcага нойтон явах болно шүү. Аяндаа аядуу даа, бүх зүйл бөмбөрөөд л бүтнэ дээ. Бүрэн тайвшрагтун.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top