Хаврын морин уралдааныг сэргээх болих, адуугаа эрлийз, монголоор нь ялгаж салгаж уралдуулах, сэрвээний өндөр хэмжих, өвөл уралдуулж болох эсэх, холимог цусны адуутай мөнгөтэй баячууд морин уралдааныг эзэгнээд хөдөөгийн жирийн хөх уяачид, намхан монгол морьд шахагдаж буй, адууны соёлоо урд газарт алдлаа гэхчлэн элдэв асуудал хурдан морь тойрон өрнөх болов. Эдгээрийг хэрүүл маргаан, талцалгүй шийдэх боломжууд зөндөө бий.
Улсын их баяр наадмаараа монгол морьдоо уралдуулж, долоодугаар сарын 13-ндаа эрлийз морьдоороо наадаж, Морин тойруулгаа даруй байгуулаад бусад үед нь тэндээ уралдаж уяач, морины хорхойтнууд хужирхайгаа тэнийлгэж байвал зүгээр санагдах. Аймаг, орон нутагт бол тэр ИТХ-ын шийдвэрээ дагаад хавартаа наадвал наадаад, өнжвөл өнжинө биз.
Хуучин цагт Улаанбаатарын Цагаанхуаранд, Туулын хөвөөнөөс холгүй уудам цэлгэр морин тойруулгатай байлаа. Лав л 1970-аад оны сүүл, 80-аад оны эхээр ажиллаж байсан. Дулааны улиралд ням гараг болгонд уралдаан, циркийн морьт үзүүлбэр, мориор саад харайлгах гээд олон зүйл харуулдаг, төв цэнгэлдэхийнх шиг тойрсон суудал нь үзэгч дүүрэн байдагсан. Моринд дуртай ээж минь намайг дагуулаад байнга очиж тэдгээрийг үзнэ. Оросын Орлов, Дон үүлдэр, монгол адууны эрлийз адуунууд голдуу уралдана. Морьдыг бага хүүхэд бус, лав л 15-16 хүрсэн жокей унадаг байв. Тогоруу халтар, Алтангадас, Янзага зээрд гээд алдартай хүлгүүд тойруулга гаралтай байсан. Улсын их баяр наадмын түрүү магнай, түмэн эхүүд ч тойруулгынх голдуу байв. Одоо Морин тойруулгаа сэргээвэл ийм тийм улиралд уралдана гэж маргалгүй эрлийз адуугаа тойруулгадаа дуртай цагтаа уралдуулж, бас бооцоотой уралдаан ч хөгжүүлэх өргөн боломж гарна л даа
Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

tsetserlegt khureelengiin zuun urid tald baisan , terueiin neg tsagaan baishin odoo baina uu, uguy yu ,