Хүн ардынхаа эрүүл мэндийн талаар юу юунаас илүү анхаарахгүй бол нэг л биш болоод байна уу гэсэн бодол сэтгэл түгшээх боллоо шүү. Өвчний эх үүсвэр чухам юунаас болоод байгааг нарийн нягтлан тогтоох шаардлагатай болсон санагдана.
Хүнсний замбараагүй хэрэглээнээс гадна өөр олон шалтгаан байна уу гэсэн хардлага төрөх боллоо. Юу гэвэл гаднаас оруулж ирж байгаа саахар цагаан будаа таримал жимс ногоо болон чихэр ундааны найрлагыг нарийн шалгадаг стандарт гэж байна уу, үгүй юү. Нөгөө талаар сүүлийн үед хөхний хавдар, түрүү булчирхайн хавдар мэтийн өвчнүүд илрэх нь ихэслээ гэнэ. Тиймээс гоё ганган хөхний даруулга болон дотуур хувцасны материалд ямар нэгэн “но” байхыг үгүйсгэх аргагүй юм биш үү. Энд өвчин үүсгэдэг нян бактер байдаг юм биш биз. Энэ талаар судалдаг шалгадаг уу, үгүй юү гэсэн бодол байгаад байдаг.
Сүүлийн нэгэн зуун жилд архи тамхины хор л ярьсаар ирлээ. Одоо тэгвэл хоол хүнс, агаарын бохидол болоод дотуур гадуур хувцас хэрэглэлдээ хүртэл анхаарах хэрэгтэй болоо юу даа. Олон төрөл эмийн найрлага хийгээд малын тарилга туулга хүртэл нарийн шинжилгээ судалгаа хийх шаардлага байна даа. Манай эмч мэргэжилтнүүдийн хувьд дэлхийд дээгүүр үнэлэгдэх хэмжээнд хүрсэн гэж хувьдаа бодож явдаг шүү. Харин өвчин үүсэж байгаа шалтгааныг нарийн судлаж тогтоох нь эрдэм шинжилгээний байгуулагын үүрэг байж таарна.
Дашрамд дурдахад, эмчилгээгүй гэсэн улаан хоолойн хавдарыг ууль шувууны махаар эмчилсэн тухай ходоодын хорт хавдарыг чонын гулгидасаар эдгээсэн тухай ардын эмчилгээний сонин арга сонсож байсан байх юм. Тиймээс анагаах ухааны эмчилгээг ардын эмчилгээтэй хослуулж байгаа сайн туршлагыг цаашид улам өргөжүүлээсэй гэж хүсэх байна
З.ЯДМАА
Сэтгэгдэл ( 0 )