Олон жилийн өмнө, улсын их баяр наадам өндөрлөсны дараахан, долоодугаар сарын дундуур хашаан дотор маань цэв цэнхэрхэн хэдэн яргуй ургав. Яг л хаврынх шиг хэнзхэн тэр яргуйг ихэд гайхсан сан. Хавар эрт ханзарсан цасан дороос л цухуйдаг тэр энхрийхэн цэцэг зуны дунд сар бараг хэвийж байхад яагаад гэнэтхэн дэлгэрэв гэж. Үе үехэн шиврэх зөөлөн бороонд сэргэсээр гундаж гандалгүй олон хоносон.
Дараа жилийнх нь хавар яргуй хараахан гараагүй байхад ээж минь тэнгэрт одов. Ирэх хаврын ууган цэцгийг харахгүй гэдгийг нь мэдээд ээжид минь зориулж долоон сард яргуй тэгж хэнзэлсэн юм байлгүй дээ. Түүнээс хойш яргуй хэнзлэхийг дахиж харсангүй, ургах цагтаа ургаж, хагдрах цагтаа л хагдарсаар...
Д.Оюунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )