Аливаа улсын иргэдийн амьжиргааны эх үүсвэр, цаашлаад тухайн улсын эдийн засагт хамгийн их эерэг нөлөөг авчирдаг зүйл бол Жижиг дунд үйлдвэрлэл гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Хамгийн гол нь энэ төрлийн бизнесийг ашигтай авч явахад төрийн зүгээс бодлогын төвшинд дэмжих шаардлагатай байдаг. Мэдээж тогтсон бодлого, төрийн тодорхой зохицуулалт үгүйгээс болж, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй мянга, мянган жижиг дунд үйлдвэрлэгчдийн зориг зүрх мохсоор байгаа юм. Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид ч үүнтэй санал нэгдэж, тэднийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт нийгэмд дутагдаж байгааг учирладаг. Тэгвэл иргэдийн энэ гомдол санал хийгээд нийгмийн шаардлага болоод байгаа Жижиг дунд үйлдвэрлэгчдийн дэмжих тухай асуудал дээр алга ташмаар нэгэн сайхан мэдээ байна.
Тэр бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм.
Ж.Ганбаатар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох саналыг тусгасан
Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүсдэг зах зээлийн зарчимтай. Тиймээс Ж.Ганбаатар нарын гишүүд энэ тал дээр онцгой анхаарч, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. Тэгвэл уг хуулийн төслийн зорилго хийгээд тусгагдсан гол саналуудын талаар Ж.Ганбаатар гишүүн дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Уг хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчрахад оршиж байгаа.. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийн ангилалыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхолыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуултыг хийж өгсөн" гэсэн юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байна
Иргэдээ орлоготой, ажлын байртай болгох хамгийн оновчтой бөгөөд хэрэгжүүлэх бүрэн боломжтой арга замыг Монголын төр хайж л байгаа бол Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих дээрх хуулийн төслийг цаг алдалгүй батлах учиртай. Өөрсдийнхөө амьдралыг өөд нь дээш нь татчихъя, боломжийнхоо хэрээр өөр бусдыг ч гэсэн ажлын байраар хангачихъя хэмээн бор зүрхээрээ зүтгэж яваа улс бол Жижиг дунд үйлдвэрлэгчид. Өнгөрсөн оны байдлаар манай улсад бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч байгаа бөгөөд 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, өдгөө яригдаад байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
УИХ баталснаар Монгол Улсын 800 гаруй мянган иргэдийн амьдралд ашиг тусаа өгөхөөр байгаа юм. Мэдээж энэ хуулийн үр ашиг зөвхөн 800 мянган иргэдээр тогтохгүй, Жижиг дунд үйлдвэрлэлийн цаашдын хөгжилд асар үнэтэй хувь нэмрээ өгөхөөр байгаа юм.
Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж амжилтад хүрсэн хөгжингүй орнуудаас үлгэр авъя
"Монголчууд бид сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол" гэж ярьдаг. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэлдээ онцгой анхаарч, төрийн бодлогын төвшинд дэмжиж амжилтанд хүрсэн хамгийн ойрын жишээнээс одоо дурьдах гэж байна.
Тайвань
Япончууд тус улсыг орхин гарсны дараа цагаан будаа, сахарын ургамлаас өөр орлогын эх үүсвэргүй байсан энэ орон АНУ-ын тусламжтайгаар Азийн бар болтлоо хөгжиж чадсан билээ. Үйлдвэржүүлэх дөрвөн жилийн хөтөлбөрийн дагуу 1953 оноос хөвөн даавууны болон бэлдэц гаргах үйлдвэр, 1957 оноос шил, төмөр арматур, лаазалсан жимс үйлдвэрлэлийг хэрэгжүүлжээ.
Харин 1963 оноос гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электроникийн үйлдвэрлэлийн үндсийг бий болгох зорилт тавьж хэрэгжүүлснээр Тайвань улс өнөөдөр дэлхийн электрон барааны томоохон үйлдвэрлэгч, энэ салбарын хөгжлийг тодорхойлогч болж чаджээ.
Өмнөд солонгос
Эхний үе шатанд импортыг хязгаарлах хатуу бодлого явуулсны үр дүнд үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалж зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг хүлээн зөвшөөрч байжээ. Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталж бүх хүчээ төмөрлөгийн үйлдвэр барихад зориулж, ашиглалтад оруулж чадсанаар импортоор авдаг бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэж чаддаг болжээ. Өмнөд Солонгосын хөгжилд чухал нөлөөтэй байсан бас нэгэн хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бус гадаадын хөрөнгө технологид тулгуурласан явдал байжээ.
Хятад улс
Тус улс жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ ажлын байр эсвэл тоног төхөөрөмжийг нь бэлдэж өгдөг. Мөн эдийн засгийн газраас нь шууд хөрөнгө оруулалт хийдэг байна.
Азидаа төдийгүй дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа эдгээр орны амжилтын нууц нь жижиг дунд үйлдвэрлэлдээ онцгой анхаарсанд оршиж байгаа юм. Өмнөд Солонгос, Хятад, Тайвань зэрэг дээрх улс нь манай Монголтой улс төр, эдийн засаг, геополитикийн хувьд хамгийн ойр дотно харилцаатай гэж ойлгож болох юм .Иймээс хажуудаа байгаа улс орны хамгийн сайн үлгэр дууриалаас жишээ авч, Жижиг дунд үйлдвэрлэлээ өндөр төвшинд хөгжүүлэх цаг болсныг энэхүү нийтлэлээрээ уламжилж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
ЖДҮ лэлийг хөгжүүлэх нэн тэргүүний зорилго шүү том том төсөл монгол үр өгөөж муутай цаг хугацаа их ордог ЖДҮ ийн бүтээгдхүүнийг төр нь бодлогоор зохицуулж тодорхой үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг худалдан авдаг болбол үйлдвэрлэл хөгжиж болотжтой шүү
Ажилчид руугаа идэж байгаа тавагтай хоолоо шиддэг. Гар даа. Хөдөлмөр шулагч.
Ажилчид руугаа идэж байгаа хоолоо шиддэг.
Тэр өөрийн аж ахуй нэгж нь яаж байх нь танд ямар хамаа байна аа энэ хүн чинь улс эх орон тэр юм хийх гээд чадан ядан яваа тэр хүмүүсийн үйл ажиллагааг төр засгаас дэмжих нь зөв гэсэн хүний талөө тэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж иргэдийнхээ амьдралд бага боловч нэмэр өгөх гээд байгаа юм биш үү эсвэл би буруу ойлгоод байна уу
Ажилчдаа зоддог гэж байсан.
Шал худлаа гардаа