Өнөөдөр 2026.06.01. Энэ оны 152 дахь өдөр бөгөөд он дуусахад 213 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандаж, 20 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн сүүний өдөр тохиож байна Тунист өнөөдөр Ялалтын өдөр бол Багамын арлуудад Хөдөлмөрийн өдөр, Камбожид Мод тарих, Кенид Эрх чөлөөний, Палауд Ерөнхийлөгчийн, Самоад Тусгаар тогтнолын өдөр.
Өнөөдөр Австралийн жүжигчин, поп дуучин Жейсон Донован, Германы супер модель Хайди Клум, Канадын дуучин Аланис Мориссетт, Венесуэлийн фото модель, 2008 оны Ертөнцийн мисс Дайана Мендоса, Их Британийн жүжигчин Том Холланд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1979 оны энэ өдөр Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулагдсан “Хүүхдийн төв номын сан” нээгджээ.
2004 оны энэ өдөр Хятад Улсын ӨМӨЗО-ны Бугат хотын ган төмрийн зураг төслийн судалгааны ерөнхий газар Монгол Улсын Улаанбаатар хотноо хүн амын хэт төвлөрлийг зохицуулах төсөл боловсруулан Улаанбаатар хотноо гэрээ байгуулжээ. Азийн хөгжлийн банкнаас зээл олгосон “Дулааны байгууламж” төсөл нь Монгол Улс дахь дулааны эрчим хүчний байгууламж дотор хамгийн том байгууламжийн төсөл юм.
2011 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гаргах болсон байна. Энэхүү 500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулах юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1967 оны энэ өдөр Дэвид Боуигийн ахны цомог болох “David Bowie” гарчээ.
1979 оны энэ өдөр Зимбабве Африкийн шинэ тусгаар улс болов.
1980 оны энэ өдөр анхны 24 цагийн мэдээллийн суваг болох CNN телевиз эфирээ цацаж эхэлжээ.
1998 оны энэ өдөр Европын төв банк байгуулагдав.
2008 онд Кино урлагийн алдар "Юниверсал" студийн ард гал гарч Кинг Конг үзүүлэн танхим шатжээ.
2011 онд АНУ-ын сансар судлалын "Эндевор" хөлөг 25 удаагийн нислэг үйлдсэнийхээ дараа албан ёсоор ашиглагдахаа болив.
2015 оны энэ өдөр БНХАУ-ын Хубэй мужид орших Хөх мөрөнд зорчиж явсан хөлөг онгоц живж 400 хүн амиа алджээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )