Шүүхийн ерөнхий зөвлөлийн статусыг Үндсэн хуулиар бэхжүүлэх шаардлагатай

2018 оны 06 сарын 27

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.06.27) боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Н.Лүндэндорж “Шүүхийн захиргааны төлөвшил” сэдвээр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурлыг 2018.06.14-нд зохион байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхэн уламжлал, туршлага, сургамжийг эргэцүүлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой уг хуралд Монгол Улс болон АНУ, Япон, БНХАУ, БНТУ зэрэг улс, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын судлаач, эрдэмтэд оролцож илтгэл тавьсан билээ. Монгол Улсын шүүхийн захиргааны төлөвшлийн талаар олон улсын эрдэмтэн, судлаачид дараах дүгнэлтэд хүрснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мэдээллээ.

  • Шинэ Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан нь шүүх засаглал хараат бус орших суурийг зөв тавьсан.

 

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулж, ажиллуулахдаа өнгөрсөн 20 жилд алдсан байна. Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүргийг нарийн зааж өгөлгүй, парламентын олонхын мэдэлд үлдээсэн нь шүүхийн хараат бус байдал алдагдах үндэс болсон тухай шинжлэх ухааны дүгнэлтийг судлаачид хийсэн. Шинэ Үндсэн хуулийн эхийг боловсруулахдаа НҮБ-аас дүгнэлт, санал авсан баримт, бичиг байдаг. НҮБ-аас “Шүүхийн ерөнхий зөвлөлийг парламентын олонхын мэдэлд үлдээх нь байж болшгүй зүйл. Ийм тохиолдолд шүүх засаглалын хараат бус байдлыг хамгаалдаг байгууллагаа парламентад олонх болсон намын мэдэлд өгсөн хэрэг болно” гээд бүтэц, бүрэлдэхүүнийх нь талаар 1990 онд Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсныг хэрэгжүүлээгүй. Үүнээс үүдэж Шүүхийн ерөнхий зөвлөл 20-оод жил хоёр байгууллагын хавсарга болсон. Дэлхий дээр байдаг шүүхийн захиргааны бүх загварыг судалсан өнгөрсөн 20 жил танин мэдэхүй, сургамжийн ач холбогдолтой байснаас биш хөлөө ололгүй явж ирсэн он жилүүд байсныг судлаачид дүгнэсэн.

 

  • Шүүх засаглал бусад эрх мэдлээс хараат бус, бие даасан байна гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн статусыг Үндсэн хуулиар бэхжүүлэх шаардлагатай гэж олон улсын онол практикийн бага хуралд оролцогчид дүгнэсэн. 25 жилийн мөчлөг дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн алдаж, оносон түүхийг нэгтгэн дүгнээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж байгаа нь чухал үр дүн юм” гэв.

 Image may contain: screen and indoor

Багахангай дүүрэгт шүүх байгуулах зардлыг Засгийн газраас гаргана

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы 2016.06.21-ний өдөр батлагдсан. Уг хууль батлагдсанаар нийслэлийн Багахангай дүүрэгт шүүх шинээр байгуулахаар болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлд шинээр шүүх байгуулах төсөв байхгүй. Тиймээс Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргаж шинээр шүүх байгуулахаар болсныг мэдээллээ.

 

Засгийн газар, парламентын гишүүнд шүүхийг татан буулгаж, өөрчлөх эрхгүй

Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон. Энэ талаар сэтгүүлчдийн асуултад “Монгол Улсын Шинэ Үндсэн хууль үйлчилсэн улс төрийн дэглэм, эрх зүйн төлөвшил, шүүхийн тогтолцооны хүрсэн түвшингийн хувьд дээрх хуулийн төсөл тэр чигээрээ батлагдахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч засах, хэтэрхий том хүрээгээ хумихад бэлэн гэдгээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлснийг харсан” гэлээ.

Захиргааны хэргийн шүүх татан буугдах эрсдэлтэй эсэх талаар сэтгүүлчийн асуултад “Шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах эрх Засгийн газар болон парламентын гишүүнд байдаггүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Тиймээс УИХ, Засгийн газрын нэг гишүүн шүүхийг өөрчлөх хууль санаачлах эрхгүй.

Эрх зүйт төрийн онолоор төрийн захиргааны байгууллага шүүхийн хяналтад орсон байх нь эрх зүйт төрийн нэг чухал шинж байдаг. Энэ шинж хангагдахад хамгийн хэцүү гэж үздэг. Монгол Улс энэ зовлонг туулж яваа. ” гэсэн юм. Сайн зорилгод хуулийн аргаар хүрэх ёстой гэдэг зарчим Үндсэн хуульд бий. Тиймээс Улсын Их Хурлын гишүүдийн эрүүл саруул сэтгэлгээнд Монгол Улсын шүүхийн салбар, хуульчид итгэж байгаа” гэсэн юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.116) 2018 оны 06 сарын 28

Bui huts!!!. Ariun yavdaltai c yum shig.

0  |  0
bsukh(59.153.114.165) 2018 оны 06 сарын 28

Парламентад очихоор 76 хүний лоббид орчихдог.Харин ерөнхийлөгч буюу нэг хүний мэдэлд байх дээрээ хараат бус болчихдог юм гэнээ Элбэгдорж Баттулга 2-р Монгол дуусчихна гэж бодоод байгаа юм байхдаа.Шүүхийн шинэчлэл гээч юмыг яг одоо л хийхгүй бол Бид чинь Элбэгдоржийн кукланууд болчихсон юм биш үү. Нэн тэргүүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийг татан буулгая .Энэ нөхрийнхөө бол татан буулгах ямар ч аргагүй юм шиг Засгийн газар УИХ энэ хүнтэй Зөвшилцөх юм гэнээ. Монголын төр засаг хаана нь яваад байна. ”Төрийн сүлд минь өршөө” биш” Лүндэн лүд минь өршөө” хүртлээ бид чинь ардчилсан төрийг бгуулчихсан юм уу

0  |  0
bsukh(59.153.114.165) 2018 оны 06 сарын 28

За за Лүндэндорж гэдэг эр чинь Монголын төрөөс Дээгүүр амьтан байна . парламент буюу УИХ ард түмний сонголтын хяналтад байх ёсгүй болохоор энэ нөхөр хэмжээгүй эрхтэй болох нь тэгэхдээ бас ерөнхийлөгчийн хяналтад байж болох нь байна шүү. МУНДАГ ЭР ХУУЛИЙГ ГУЙЛ болгож тайлбарлана гэж энэ байх Үнэндээ Энэ нөхөрт өгсөн цол гуншин харваа бишрэн хүндэтгэмээр санагдавч хэлж ярьсныг нь харвал Манийгаа мал гэж бодоод бгаа юм уу өөрөө мал юм уу .Элбэгдоржоос авсан гавьяа шагналууд байх он сараар нь мэдэх боломж бна уу.За ямартай ч 1 номер ийн зайлуулах хүн Лүндэн гэгч байна дараа нь нөгөө Одмаа.Батсуур

0  |  0
Зочин(203.91.117.8) 2018 оны 06 сарын 28

ТАТАН БУУЛГА .

0  |  0
иргэн(112.72.11.109) 2018 оны 06 сарын 27

Шүүхийн ерөнхий зөвлөлийн статусыг Үндсэн Хуульд оруулаж баталгаажуулах шаард- лагагүй Монголд Хууль хяналтын байгуулалгын нэр хүндийг унагаж буй газар нь УДШ , шүүхүүд байна. Шүүхийн шийдвэр нь Шүүх дээрээ л эцсийн шийдвэр байна . Харин УИХ-ын ХЗБ хороо ,МХХ-нд шүүхийн шийдвэр нь судалгааны объект байх ёстой Шүүхийн шийдвэр хууль бусаар гарах олшрвол ХЗБ-ын хороо,МХХ-ны судалгаанд үндэслэн дүгнэлт гаргаж УИХ-д оруулаж шүүгчдийн хариуцлага сахилага батыг хэлэлцэх ёстой. Хяналтгүй хариуцлагагүй шүүгчид ард түмнийг зовоож байна.

0  |  0
Top