“Эко алтан Заамар”-т арга хэмжээ авахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компани салбар яам, холбогдох хууль тогтоомжийг илт зөрчин үйл ажиллагаагаа явуулсаар байгааг нутгийн иргэд өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сарын 22-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гарган Ашигт малтмалын газарт өгсөн байна. Гэвч Ашигт малтмалын газраас үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаагүй ажээ.

Төв аймгийн Засаг дарга “Эко алтан Заамар” компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоон лацадсан байна. Гэвч маргаашнаас нь лацыг хөдөлгөн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

“Бид энэ асуудлаар удаа дараа холбогдох хүмүүстэй уулзсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүтэй уулзаж учир байдлаа хэлэхэд холбогдох мэргэжилтнүүдээ дуудан, яг одоо үйл ажиллагааг нь зогсоох үүрэг даалгавар өгч байсан. Гэтэл “Эко алтан Заамар” компани одоо хүртэл ажиллаж байна”  гэж Ажлын хэсгийн ахлах Л.Амгаланбаяр ярьсан юм.

Төв аймгийн Заамар сум болон ард иргэд Ашигт малтмалын ерөнхий газарт БОАЖЯ-ны гаргасан дүгнэлтийг харгалзан “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагааг зогсоох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус компанийн зөвшөөрлийг цуцлах талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүргүүлэх шаардлага гаргажээ. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандана гэдгээ илэрхийлсэн юм. 

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БУРЗАЙ БУРЗАЙ(103.229.122.205) 2019 оны 03 сарын 08

АЛТ ОДОО ЁСТОЙ БУРЗАЙНДАА

0  |  0
IRGEN(202.55.191.205) 2018 оны 09 сарын 05

HUTSAARAAI UURHAICHIN GUAI!!! GOLIIN AI SAWAA UHAH N HUULI YOSNIIH YUMUU!!! MONGOTEI BOLOHOOROO INGEJ BOLDIIMU HUUE!!!

0  |  0
Уурхайчин(64.119.25.57) 2018 оны 09 сарын 05

Компаниудыг зүгээр л ажлыг нь хийлгээч?! Нөхөн сэргээлтэд нь зохих шатны төрийн байгууллагууд нь хуулийн дагуу хяналтаа тавиач?! Хахууль өгөхгүй болохоор л төр, захиргаа, иргэд, ТББ-ууд бүгд л ингэж худлаа үнэн шалтаг ярьж дарамталдаг юм шүү

0  |  0
123546(202.21.100.211) 2018 оны 09 сарын 04

xuuli uilchildeggui yum bol yaj xuuliin daguu arga xemjee avax yum teren shig xudlaa yum bxgui.

0  |  0
Top