БОАЖ-ын яам “Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 10

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд “Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт илгээсэн байна. Учир нь өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр “Эко алтан Заамар” болон “Хурай” компани нь урт нэртэй хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Ашигт малтмал, газрын тосны газарт энэ талаар дүгнэлт хүргүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм.

“Эко алтан Заамар” компани өнгөрсөн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан нөхөн сэргээлтийн ажлынхаа 30 хувийг биелүүлж, 2016 онд баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хамрагдаагүй 1200 км.кв талбайн 344889 шоо метр хөрсийг хуулж, уулын ажил эхлүүлсэн нь зургаар баталгаажжээ. Хөрс хуулахад үүссэн шүүрлийн усыг шууд Туул голд асгаж байгаа нь байгаль орчныг илтэд зөрчсөн хэрэг гэж үзсэн байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 09 сарын 10

Миний авсан зураг байшд хэ хэ. Дорноговийн Өргөн суманд ажиллаж байлаа гэнээээ. ийм л зураг оруулна даа . үхэр монголчууд тамын тогоондоо түлэгдэж үхэг

0  |  0
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 09 сарын 10

тэнэгүүд монголчуудаа гадуурхаад хятадуудыг бол чадахгүй. тэднээс мөнгө авдаг байхгүй юу. одоо нөгөө хэдэн нинжа нар зад баяжина. тэгээд эх орон гээд байгаа газар шороо нь ухсан нүх болон үлдэнэ дээ. тэр үед амыг нь асуух юмсан_г.

0  |  0
zochin(202.131.245.18) 2018 оны 09 сарын 10

Энэ байтугай маш ноцтойгоор байгаль орчныг бохирдуулж байхад Байгаль орчны яам огт хөдлөхгүй байгаа. Манай төрийн байгууллагынхан Хятад компани хууль зөрчиж байхад харсан ч хараагүй мэт, үзсэн ч үзээгүй мэт байдаг нь хачирхалтай

0  |  0
иргэн (66.181.180.126) 2018 оны 09 сарын 10

алт авч байгаа компаниуд монголд байхгүй явах гэж байгаа юм шиг сэтгэлгүй ханддаг нь үнэхээр заваан байдаг тиймээс зөвшөөрлийг цуцлаж байх нь зөв дөө

0  |  0
Замчин(202.126.89.86) 2018 оны 09 сарын 10

Миний авсан зураг байшд хэ хэ. Дорноговийн Өргөн суманд ажиллаж байлаа

0  |  0
Top