Энэ сарын 16-ны өдөр буюу ирэх ням гарагт Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг угтан Байгаль орчны яам озоны давхаргыг хамгаалах олон улсын үйлсэд гар бие оролцохоор болсон юм. Монгол Улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орж озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Түүнээс гадна 2010 оны нэгдүгээр сарын 01-ээс хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн тэглэсэн юм.
Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр энэ жил “дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье” уриан дор болж байгаагаараа онцлог юм.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
ӨӨр юу рхийхээр төлөвлөж байгаагаа ярьсан бол сонин содон байх байлаа.
darvinii huul baih