Рокит Бэй инстаграмд нэгдэж, итгэмээргүй амжилт үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Инстаграм бол эмэгтэйчүүдийн ноёлдог талбар. Жишээлбэл, дуучин Селена Гомез 127 сая дагагчтай болсноор инстаграмын хатан хааны "титэм"-ийг Ким Кардашиан Уэстээс авсан юм. Хэрэв хамгийн их дагагчтай оддыг жагсаавал эрчүүдээс эхний аравт Криштиан Роналду (111M), Жастин Бибер (91.6M) хоёр л багтаж магадгүй. Монголоос хамгийн их дагагчтай одоор "Киви" хамтлагийн дуучин Ука нэрлэгддэг. Тэрбээр 250 мянган дагагчтай. Мөн жүжигчин Дөлгөөн, Шүүдэрцэцэг, дуучин Хишигдалай, Цэлмүүн гээд тоочоод байвал инстаграмын одод дуусахгүй.

Тэгвэл Монголын инстаграмчид хэдхэн хоногийн өмнө Рокит Бэйг эгнээндээ элсүүллээ. Тэрбээр таван өдрийн өмнө инстаграмд нэгдэж, ердөө долоон зураг оруулжээ. Хамгийн сонирхолтой нь түүний дагагч тавхан өдрийн дотор 15 мянгад хүрээд байна.


Рокит Бэй-гийн энэ амжилт магадгүй инстаграм дахь эмэгтэйчүүдийн ноёрхлыг түлхэн унагаж ч мэдэхээр. Долоон зураг, таван өдрийн дотор 15 мянган дагагч гээд та төсөөлөөд үз дээ. Гайхамшигтай амжилт биш гэж үү? Сонирхуулахад, тэр ердөө нэг л хүнийг дагадаг. Энэ бол түүний охины ээж. Гэргий Ану нь инстаграмын идэвхтэй хэрэглэгч ба 17,5 мянган дагагчтай.

Рокит Бэй инстаграм хаяг: Bay_odon

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pFPF (202.70.34.98)  2025 оны 03 сарын 13

Эхнэрийнх хамар ?

1  |  0
Shudraga (202.9.43.182)  2025 оны 03 сарын 13

Uurtuu gadaad ner ugdeg soliorol tun emgeneltei ym daa, ichihed yanaa

1  |  0
Zz (176.179.136.136)  2025 оны 03 сарын 13

Mongoliin od gej haashaa harsan yum baidag yum

1  |  0
zochin (202.131.243.186)  2025 оны 03 сарын 13

ene nuhur odoo uuruu uurtu iim ner ugsun ym bhdaa. ymar utagtai ner ym bol.ene nuhur yg mongol hun mun ymuu.

1  |  0
Top