Дэлхийн 40 гаруй орны үзэгчдийн хүсэн хүлээдэг шоуны нэг “America’s next top model” нэвтрүүлгийг Монгол Улс албан ёсны эрхтэйгээр хүргэх болсон. "Боловсрол суваг" телевиз энэхүү онцгой эрхийг эзэмшин, "Mongolia`s next top model" нэвтрүүлгийн эхний улирлын дугаарыг 2017 онд хүргэсэн. Тэгвэл тус шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар маргааш буюу аравдугаар сарын 6-нд цацагдах гэж байна.
14 жилийн өмнө "America`s next top model" нэврүүлэг гарч эхэлсэн цагаас монгол охид түүнд оролцож, өөрийгөө сорин, жинхэнэ топ модель болох юмсан гэж мөрөөддөг болсон байх. Үүнийг бодит зүйл болгохоор "Боловсрол суваг" телевиз АНУ-ын "CBS studios international" компанийн "America”s next top model" нэвтрүүлгийг эрхлэн гаргах онцгой эрхийг авч, Монголын шинэ топ моделуудыг тодруулсаар байгаа билээ.
Энэ улирлын шоуны хувьд шүүгчдээ өөрчилсөн байгаа. Тухайлбал, топ модель Э.Одгэрэл, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Э.Энхболд нар шинээр ирж, анхны дугаарын хөтлөгч, шүүгч Д.Оюунномин буюу Нора хэвээр үлджээ.
2017 оны “Mongolian’s Next Top Model” шоуны оролцогчид бүтэн жилийн хугацаанд нэлээд амжилттай ажилласан. Шоуны ялагч Б.Цэрэндолгор олонд танигдсанаасаа хойш “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны кинонд тоглож, Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царайнаас эхлээд олон брэндийг дүр төрхөөрөө тодорхойлсон. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тэрээр дэлхийн “Супер модель” тэмцээнд оролцохоор морджээ. “Супер модель” тэмцээн нь олон улсын чанартай тэмцээнүүдийн нэгт тооцогддог бөгөөд орон орны 120 шилдэг модель өрсөлдөх юм. Энэ тэмцээний чансаа өндөр байгаа шалтгаан нь томоохон агентлагууд оролцож, загвар өмсөгчдөд хамтран ажиллах санал тавьдагт оршдог аж.
Сэтгэгдэл ( 11 )
ингэж их хэл амаа билүүдээд доромжлоод байдаг хүмүүст Одгэрэл ямар гэм хийсэн юм бол оо
Одгэрэл сайхан бүсгүй. Дэмжиж байна.
хөөрхий энэ эмгэнээр одоо яахнав дэ, үс халцраад бүр эмгэн болсн бналэ
Одгэрэлээ зоригтой л ажиллаарай ? Амжилт
Моделиудыг боловсролгүй хүн шүүх ёстой юм бол Одгэрэл тохирох байх.
10-н хуруугаараа биш ам ал хошногоороо ажиллаж өдийд хүрсэн ганц хүн бол энэ л байгаам даа,монголын хамгийн үнэтэй ***