Christian Dior брэндийн Монгол дахь салбарын захирал Ц.Батчулууны 60 насны төрсөн өдөр, Монголд дэлхийн тансаг брэнд Dior нутагшсаны 30 жилийн баяр өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ тохиов. Дуурь, бүжгийн эрдмийн теарт зочдоо урьж, “Сонгодог үдэш” бүрэн тоглолтоор сонгодог бэлэг барьсан Dior хатагтайн төрсөн өдөр “Хунт нуур”, “Уран хас” тэргүүтэн бүжгэн жүжигтэй, хоёр метр орчим өндөр бялуутай гээд өвөрмөц, тансаг болжээ. Түүнийг нэгэн цагт Дуурийн театрын шилдэг балетчин байсныг үзэгчид мэднэ. Тиймдээ ч ягаан театраа байнга эргэж тойлон, дуурь, балет алгасалгүй үздэг Ц.Батчулуун хатагтай энэ үдэш сюрприз барьж, олон жилийн дараа тайзнаа бүжиглэсэн нь гайхалтай байсан тухай зочид ярьсан.
Ээжийнхээ мэргэжил, сонирхлыг хүндэтгэн, өвлөсөн З.Дэлгэр, З.Мишээл хоёр энэ баярын гол зохион байгуулагчид байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Batcnuluun egcndee az jargal ulam zaluu yawahiig husen erooy
Nas bol nas shu de. Yaj ch ayglaad hugshin emee l haragdaad bdgiin..
yaj dior hatagtai gej nerlej bnaa huniig denduu hoorgohiim, hoorhii
Надыг хэдтэй гэж боджийн гэж онгирсон авгай л байдаг ш тээ