Утасгүй, интернэтгүй ийм орчинд та хэд хонож чадах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Дэлхий даяар амьдралын маш том өөрчлөлт явагдаад нэлээд удаж байна. Энэ бол минималист буюу хялбарчилсан амьдрал юм.

Нийгмийн хөгжлийн оргилд хүрсэн хүмүүс илүүтэйгээр минималист болох хандлагатай байдаг. Тэд амьдралаа өөрчлөх зүрх зоригтой учраас орчноо энгийн бөгөөд таатай болгохыг эрхэмлэдэг аж. Минималист хүмүүс элдэв эд хогшил, илүү хэрэглээнээс татгалздаг. Тэд материаллаг зүйлс болон тэдгээрийг худалдаж авахын тулд ажиллах биш, харин цагаа илүү ухаалгаар хүмүүстэй харьцаж өнгөрүүлэхийг эрхэмлэдэг юм.

Хэрвээ та цагийн үнэ цэнийг ойлговол бусдыг, бүгдийг ойлгоно гэсэн үг. Цаг хугацааг үнэлж, түүнийгээ элдэв хог новшоос хамгаалах нь энэ ертөнцийг ойлгох гол түлхүүр. Мартин Лютер Кинг, Сесар Чавес, Нельсон Мандела зэрэг хувьсгалчид минималистууд байсан. Мөн Стив Жобс, Марк Зукерберг, Сергей Брин зэрэг технологийн салбарын тэргүүлэгчид ч энэ ангилалд хамаарна. Тэд аж ахуйн асуудал, хувцас хунарт цаг үрэхээс илүү жинхэнэ ажил үйлсдээ илүү цаг гаргах ёстойг ойлгосон хүмүүс.

Бид бүх ертөнц гарт маань байгааг, харин бид түүнд анхаарал хандуулах л хэрэгтэйг ойлгох ёстой юм. Хэрвээ бид хэр их цаг хугацааг хэрэггүй зүйлд үрдэгээ ухамсарлавал амьдрал аяндаа өөрчлөгдөж эхэлнэ. Хэрвээ таныг утас, интернет, зурагт, их хотын дуу шуугианаас хол ийм газарт аваачвал хэд хонож чадах бол? Амьдралын хэв маягаа өөрчилж чадах уу. Магадгүй энэ хүн бүрийн мөрөөдлийн амьдрал ч байж болох юм.


 

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 (209.167.52.34)  2025 оны 03 сарын 13

Manai huduuniihun heden zuun jil minimalist-r amidarch bna

1  |  0
zochin (122.201.21.125)  2025 оны 03 сарын 13

UNIVERSAL HUN IIM BAIDAG

1  |  0
Top