Хонь
Асар хүчтэй эрч хүчээр цэнэглэгдэнэ. Шийдэмгий алхам хийх хүсэл төрөх ч эрч хүчээ эхлүүлсэн ажлаа дуусгахад зориулахыг од эрхэс зөвлөж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ маргах хэрэггүй.
Үхэр
Санхүүгийн асуудалдаа анхаараарай. Сэтгэл хөдлөлдөө автан, том худалдан авалт хийхээс зайлсхий. Үдшийг гэртээ тав тухтай орчинд өнгөрүүлж, хүчээ сэлбээрэй.
Ихэр
Уулзалт, ярилцлага, яриа хэлэлцээгээр баялаг өдөр. Өнөөдөр олж авах мэдээлэл нь ирээдүйд туйлын хэрэгтэй болж таарна. Буулт хийхэд нээлттэй байгаарай.
Мэлхий
Бодол санаа, эд зүйлсээ цэгцэл. Бага зэргийн биеийн хүчний ачаалал авах, цэвэр агаарт гарах, эрүүл мэнддээ анхаарахад гэмгүй. Хэт ядрахаас сэргийлээрэй.
Арслан
Анхаарлын төвд орно. Өөрийгөө илэрхийлэх, санаагаа танилцуулах, имижээ өөрчлөхөд тохиромжтой. Хамгийн гол нь хамт олонтойгоо харьцахдаа хэт бардамнах хэрэггүй.
Охин
Жижиг зүйлсэд анхаарлаа төвлөрүүл. Таны хүчин чармайлт үр дүнгээ өгнө. Хайртай хүндээ зөөлөн хандаарай. Түүнд сэтгэл санааны дэмжлэг чухал байна.
Жинлүүр
Нөхөрсаг харилцаа холбоо, багийн ажиллагааг бэхжүүлэхэд таатай үе ирж байна. Хайртай хүнтэйгээ чухал асуудлаар ярилцах гэж байгаа бол өнөөдөр та амархан хэл амаа олно.
Хилэнц
Зөн совин нь дээд цэгтээ хүрчээ. Бусдын далд санааг хялбархан тааж, ээдрээтэй нөхцөл байдлаас хөнгөхөн гарна. Дотоод дуу хоолой нь карьерын тал дээр зөв шийдвэр гаргахад тус болно.
Нум
Мэдлэгийн хүрээгээ тэлэхэд гайхалтай үе тохиож байна. Шинэ мэдлэг олж авах, ном унших эсвэл ирээдүйн аяллаа төлөвлөх хэрэгтэй. Хувийн амьдралд нь гэнэтийн бэлэг хүлээж байна.
Матар
Мэргэжлийн байр сууриа бэхжүүлээрэй. Таны хүчин зүтгэлийг удирдлагууд нь анзаарна. Шинэ үүрэг хариуцлага хүлээхээс бүү ай. Гэхдээ нөөц бололцоогоо сайтар тооцоолоорой.
Хумх
Хувийн болон ажил хэргийн харилцаа анхаарлын төвд орж ирнэ. Бүтээлч маргаан өрнүүлж магадгүй. Ингэснээр илүү сайн ойлголцоно. Зөв совиндоо итгээрэй.
Загас
Уран бүтээлийн онгод орсон өдөр. Бага зэрэг мөрөөдөж, дуртай хоббигоо хий. Үйл явдлыг түргэтгэх хэрэггүй. Бүх зүйл өөрийн урсгалаар явж байг.

Сэтгэгдэл ( 0 )