“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

 БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч аймгийн Засаг даргатай гурвалсан хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна.

Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг, чиглэл өглөө.


Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав. Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй техник технологи ашиглаж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг стандартын дагуу боловсруулан, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ-ын ХБОГХТТ, болон Дорнод аймгийн Байгаль орчны газар, Усны сав газрын холбогдох мэргэжилтнүүд ажилласан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.88.35) 2018 оны 11 сарын 02

Манайхан гадаадад ийм үйл ажиллагаа хийсэн бол шууд л хөөгдөх байх.Хуулийн дагуу ажиллахыг сануулав ч гэх шиг эх оронд маань ирээд хууль зөрчөөд хамаг баялагаа ухуулж байгаа байж зүгээр л сануулав гэнээ.

0  |  0
А(192.82.64.216) 2018 оны 11 сарын 02

Заавал ажиллуулах ёстой биш дээ. Хөөж гаргавал таарна.

0  |  0
Top