САЙХАН МЭДЭЭ: Б.Буджаргал АНУ-д болсон хэт холын марафонд түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 05

Хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж өндөрлөлөө. 30 орны 300 гаруй тамирчин оролцсон олон өдрийн буюу хэт холын марафонд Монголын тамирчин Б.Буджаргал түрүүлж, сайхан мэдээ дуулгалаа. Манай тамирчин зургаан өдрийн гүйлтэд нийт 787 км гүйж, тэргүүн байрын болзол хангажээ. Түүний хувьд холын зайн гүйлтийн Америкийн нээлттэй тэмцээнүүдэд сүүлийн 5-6 жил тогтмол оролцож байгаа юм. 

Тамирчид энэ удаа 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогчийг тодруулдаг. Тэмцээнд Б.Буджаргалаас гадна ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Спортын мастер Б.Буджаргалын Zindaa.mn сайтад 2015 онд нийтлэгдэж байсан ярилцлагыг санал болгоё. Та ЭНД дарж ярилцлагыг унших боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тилекберди(66.181.160.82) 2019 оны 01 сарын 05

Баяр хүргэе

0  |  0
Top