Австрали улсад 500 гаруй хачигт баригдсан аварга могойг аварчээ. Куинсланд мужийн Алтан эрэг дээрх усан бассейнд шимэгч хорхойд баригдсан нэгэн өвчтэй байж болзошгүй могой олж, мал амьтны эмнэлэгт аваачсан байна.
Эмч нар 500 гаруй хачгийг салгаж авсан ба могой шимэгчдээс салахын тулд бассейн руу орсон байх гэж тэд үзжээ.
Могойн нүүр нь хөөж, хачгаар дүүрсэн байсан гэнэ. Могой хачигт бариулах тохиолдол гардаг ч ийм их тооны шимэгчид бариулсан тохиолдол байдаггүй гэнэ. Амьтан судлаачдын үзэж буйгаар хэт халалт, ган гачиг зэрэг орчны нөлөөнөөс болж өвдсөн могойн өөрийгөө хамгаалах чадвар алдагдсан бололтой.
Сэтгэгдэл ( 0 )