Японы Муцу хотод сүрэг макак буюу нохой сармагчин цас хунгарласан талбайг туулахын тулд агаарт татсан холбооны утсаар дамжин явж буй дүрс бичлэгийг NDTV телевизээр цацжээ.
Энэхүү дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаад хэдхэн цагийн дотор олон сая хандалт авчээ.
Өвөл халуун рашаанд орж буй Японы нохой сармагчныг харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид Японы хойд хэсгийг зорин очдог аж. Өтгөн үстэй хэдий ч энэ төрлийн сармагчингууд хүйтэнд дургүй гэнэ. Тиймээс тэд цасанд хүрэхээс зайлсхийх үүднээс самбаа гаргаж, агаарт татсан холбооны утсан дээгүүр явжээ.
Сэтгэгдэл ( 0 )