Асгатын мөнгөний ордын ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ.

 

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д албан ёсоор шилжүүлэв.

 

Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өгчээ.


ХОЛБООТОЙ МЭДЭЭ


ЗАСГИЙН ГАЗАР: Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэхээр боллоо

 

БАЙР СУУРЬ: Асгатын ордыг төрд авахад 7 сая ам.долларын нөхөн төлбөр ТӨЛНӨ, ТӨЛӨХГҮЙ

 

ТОЙМ: Асгатын орд: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.9.90.53) 2019 оны 01 сарын 18

Засгийн газраас авсан арга хэмжээ зөв.

0  |  0
Монгол(202.179.25.73) 2019 оны 01 сарын 17

Маш зөв алхам хийлээ. Хууль шүүх нь хөдлөхгүй олон жил ”Шалгаж байна” гээд л хахуул аваад цаг хожоод байдаг. Бүх ордыг МАНАН-гаас хураан авч ард түмэнд хувьцаа болгон өгч жинхэнэ хяналт тогтоох хэрэгтэй. Хувийн өмч нэртэй хулгайн өмчийг эздэд нь шилжүүл.

0  |  0
иргэн(103.9.90.98) 2019 оны 01 сарын 17

стратегийн бүх ордыг төрийн мэдэлд авах хэрэгтэй

0  |  0
намчдад(139.5.219.227) 2019 оны 01 сарын 17

Зүгээр л дархан цаазтай газар болгочих

0  |  0
ард иргэд(103.9.90.98) 2019 оны 01 сарын 17

маш зөв шийдвэр байна. ингэхгүй бол хэн нэгэн луйварчны гарт орно. одоо иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж ноогдол ашиг тараах ажлыг даруй эхлүүлэх ёстой

0  |  0
Top