Шумбагчид Хавайн аварга махчин загастай нүүр тулжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Хэсэг шумбагчид Хавайн арал орчмын далайн гүнд аварга том махчин загастай нүүр тулжээ. Зарим шумбагчид нь 2.5 тонн жинтэй, зургаа орчим метр урт аварга загасанд хүрч болохуйц зайд ойртсон байна. Эл аварга загас нь 20 жилийн өмнө судлаачдын тэмдэг тавьж, Deep Blue буюу Гүн хөх гэх нэр хайрласан загас байжээ.

 

Шумбагчид үхсэн халимаар өгөөш хийж, бар буюу бараан өнгийн махчин загасны зургийг авч байх үед тэдэн руу цагаан аварга загас ойртож ирсэн талаар ярьжээ. Түүнийг ирэхэд ойр орчимд нь цугласан бараан өнгийн махчин загаснууд бүгд зугтаж явсан гэнэ. Шумбагчийн хэлснээр, аварга загас хэт тарган харагдсан тул хээлтэй байж магадгүй гэнэ.

 

Deep Blue 50 орчим настай бөгөөд твиттерт өөрийн гэсэн эккаунттай /ЭНД дарна уу/ гэнэ. Хүйтэн орчинд дуртай цагаан махчин загаснууд Хавай орчимд тэр бүр үзэгддэггүй. Махчин загас хүнийг идэш нь гэж андуурах эсвэл анхаарлыг нь татсан тохиолдолд дайрдаг ажээ.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rt(69.253.43.151) 2019 оны 01 сарын 20

Zuv orchuulaachee

0  |  0
Top