Кубын шинжлэх ухаан, технологи, байгаль орчны яам тус улсын тэнгэр дээгүүр галт бөмбөлгийн хэлбэртэй солир нисч, хэдэн хэсэг болж газарт унасныг нотолжээ.
Кубын Пинар-дэль-Рио мужид олон тооны хүмүүс тэнгэрт маш хүчтэй дэлбэрэлт болсныг харсан байна. АНУ-ын Флорида мужийн цаг уурын алба солир унасан гэх таамаг дэвшүүлсэн байна.
Эрдэмтэд хэлтэрхийнүүдийг үргэлжлүүлэн шинжилж, солир эсэхийг тогтоох гэнэ.
Солир гэдэг нь батлагдвал энэ нь Кубын түүхэнд тус улсын газар нутаг дээр унаж буй долоо дахь солир болох юм. Хамгийн сүүлд тэнд 2001 онд солир унаж байжээ. 1938 онд Артемис мужид унасан 1099 грамм жинтэй солир хамгийн томд тооцогддог байна.
Сэтгэгдэл ( 0 )