Москвад их хэмжээний цас орж, дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

ОХУ-ын нийслэл Москва хотод 2019 оны хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, 23 жилийн өмнөх дээд амжилтыг эвдлээ гэж Оросын Ус, цаг уурын төвөөс мэдээлжээ.

 

Өнөөдөр /2019.02.13/ өглөөний 09.00 цаг гэхэд 11 мм цас орсон байна. 1995 оны мөн л хоёрдугаар сарын 13-ны өдөр 9.7 мм цас орж, дээд хэмжээ тогтоож байжээ.

 

Оросын нийслэлд өнөөдөр /2019.02.13/ бүтэн өдөр цас үргэлжлэн орох бөгөөд нэмж 6 мм цас орох төлөвтэй байгаа гэнэ.

 

Их хэмжээний цас орж, хүчтэй шуурсны улмаас Москва хотын онгоцны буудлууд 50 гаруй нислэгийг хойшлуулж, цуцалжээ. Гудамж, зам, талбайг цэвэрлэхээр 1.5 орчим тохижилт үйлчилгээний ажилчин, 70 гаруй тусгай техник ажиллаж байгаа аж. Москва хотын эрх баригчид оршин суугчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байгаа бөгөөд боломжгүй тохиолдолд автомашинаа мод болон сурталчилгааны самбарын доор байрлуулахгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(66.181.177.60) 2019 оны 02 сарын 13

Чи нѳгѳѳ сангийн сайд асан Болор биш биз айн?

0  |  0
хүн(66.181.177.60) 2019 оны 02 сарын 15

Хѳѳе наад 11mm гэдэг чинь дѳнгѳж 1 см биздээ. Юун рекорд вэ мал минь. Чи ер нь 10 хүртэл тоолж мэдэхүү.

3  |  1
Кирилл бичгийг хал(202.179.27.136) 2019 оны 02 сарын 13

Москвад ханиад хүрхэд Монгол найтаадаг үе өнгөрсөн биз дээ.Нармай азийн ард түмнүүдийг доорд үздэг Дэлхийн ганцхан үндэстэн Оросууд яах Монголд одоо падлийгүй.

0  |  0
Top