АНУ-ын Калифорни мужийн нэгэн эдлэн газар модонд авирсан шилүүсийг гал сөнөөгчид ирж, аварчээ. Түүнийг эдлэн газрын эзэн цэцэрлэгээ цэвэрлэх явцад олж харжээ.
Модонд 15 метрийн өндөрт авирсан шилүүсэнд тайвшруулах тариа хийж, бугуйл ашиглан, доош буулгасан байна.
Байгаль хамгаалагчид үзлэг хийсний дараа түүнийг байгальд нь эргүүлэн тавьжээ.
Калифорнийн загас, ан амьтны газрын байгаль судлаач Кевин Бреннаны хэлснээр, уулын залуу шилүүснүүд өөрсдийн газар нутгийг тогтоохын тулд шинэ нутгаар хэсэх нь элбэг тохиолддог гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )