Энэ зууны сүүлч гэхэд зуны улирал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

XXI зууны сүүлч гэхэд дэлхийн дулаарлын улмаас зуны улирал илүү халуун болж, хүчтэй аадар бороотой болон салхигүй өдрүүдийн тоо нэмэгдэх гэнэ. Энэ нь дэлхийн хойд хагаст буй хотуудын амьдралд сөргөөр нөлөөлнө гэж эрдэмтэд таамаглаж байна.

Шинжлэх ухааны PNAS сэтгүүлд бичсэнээр, зөөлөн уур амьсгалтай бүс дэх агаарын урсгал агаарын солилцоог сайжруулах, агаарын бохирдлыг багасгахад  ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд агаарын урсгал саарснаар зуны улиралд томоохон хотуудын амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх гэнэ. Үүний сацуу удаан хугацаанд хэт халалт болж, гамшгийн шинж чанартай хүчтэй аадар бороо орох нь ихсэх төлөвтэй байна гэж Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтэн Чарльз Гертлер мэдэгджээ.

Дэлхийн дулаарлын үр дагавар нь хэт халалт, хэт хүйтрэлт, удаан хугацаанд үргэлжлэх аадар бороо, ган гачиг зэрэг гамшиг хэлбэрээр илэрнэ. Дэлхийн дулаарал эрчимжихийн хэрээр гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, давтамж нэмэгдэх гэнэ.

Ойрын үед эрдэмтэд дэлхийн тив бүрээр прогноз гаргахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.119.216) 2019 оны 02 сарын 23

Himiin bodisoo tsoolvol zoolon boroo oroh bolomjtoi

0  |  0
Top