БНСУ-ын Засгийн газар К-поп оддоо шүүмжлэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Өмнөд Солонгосын Засгийн газар "К-поп одод ижил төрхтэй" хэмээн шүүмжилж, хөгжмийн энэ салбарыг солонгоруулах зорилгоор ерөнхий чиглэл гаргасан ч шүтэн бишрэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсан учир татаж авахад хүрчээ.

 

Өнгөрсөн долоо хоногт Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамнаас Солонгосын телевизүүдэд хүргүүлсэн чиглэлд К-поп хамтлагуудын ижил төрх үзэгчдийн дунд гоо сайхны эрүүл бус стандарт тогтооход хүргэж болзошгүй хэмээн анхааруулжээ. Гэвч шүүмжлэгчид Засгийн газрын өгсөн чиглэлийг өндөр ашигтай салбарыг цензурдэх оролдлого гэж үзжээ. Иймээс холбогдох яам ерөнхий чиглэлийн зарим заалтыг дахин боловсруулах гэнэ.

 

Хөгжмийн шоуны гоо сайхны стандарт энэчлэн ноцтой асуудал болж байна. Үзэгчдийн шүтээн болсон хамтлагуудын гишүүд нийгмийн өнгө төрхийг бүхэлд нь илэрхийлэхгүй байна гэж тус чиглэлд дурдсан байжээ. Мөн алдартай хамтлагуудын ихэнх гишүүд туранхай, цагаан царай, үсний засалт, бие барьсан хувцас, нүүр будалт зэрэг гадаад төрхөөрөө ижил байгааг шүүмжилсэн байна. 

 

“Засгийн газар цагаан царайтай царайлаг одууд телевизээр нэгэн зэрэг гарч болохгүй гэлээ. Энэ нь эрчүүдийн үсний засалт, эмэгтэйчүүдийн банзалын уртыг хянадаг цэргийн дэглэмээс юугаараа ялгаатай юм бэ? Олон нийт өөрсдөө юу сонирхох эсэхээ шийдэх ёстой” гэж сөрөг хүний намын хууль тогтоогч Ха Тэ-кюн олон нийтийн сүлжээнд бичжээ.

 

Харин Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамны зүгээс "Эдгээр саналыг цензур гэж тайлбарлаж буй нь ерөнхий чиглэлийн зорилгыг үгүйсгэх оролдлого. Түүнээс урлагийн энэ урсгалыг хянах зорилго агуулаагүй" гэж тайлбарласан талаар CNN мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(45.117.32.6) 2019 оны 02 сарын 22

Unen sh de. Er, em ni yalgagdahgui budsan, zassam humuus bdg. Ene buruu ulger duiraillig ni usvur nasniihan duiraij heden jiliin daraa huisiin yalgaa gj bhgui boloh ni.

0  |  0
Top