Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол зохион байгуулах санал тавилаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын ЭСЯ-ны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хатагтай Габриела Спирли Бэлчээрийн тухай болон бэлчээрийн төлбөрийн тухай хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газартай хамтран явуулах санал тавьсныг УИХ-ын дарга Г.Занданшатар судлан үзэхээ илэрхийлсэн байна.

 

Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газар 2007-2016 онд манай улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаг захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

 

2016 онд ШХУ-ын парламентаар баталсан тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегид Монгол Улсыг хөгжлийн тусламжиндаа үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top