ШУУРХАЙ: Цагдан хоригдож байсан ГАВЬЯАТ ХУУЛЬЧ амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан сэжигтэн амиа алдсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тэрээр саяхан хэрэгт холбогдож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байжээ.

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас тодруулахад "Тийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ манайхаас мэдээлэл өгөх боломжгүй. АТГ-аас тодруулах хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө. 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тодруулахад "Цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн амиа хорлосон гэх хэргийн талаар яг одоогоор тодорхой мэдээлэл алга байна" гэх тайлбарыг өглөө.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Талийгаач саяхан хэрэгт холбогдож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан ба түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх нөхцөл байдал илэрсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.26.195.71) 2019 оны 02 сарын 25

авилгач шүүгч нар гавьатаараа туг тахилаа. хуулиа дээдлээчээ эрхэм шүүгчидээ . тэгвэл ийм зүйл огтоосоо ч болохгүй шүүдээ.

0  |  0
bo(112.72.12.3) 2019 оны 02 сарын 25

ardiin huuhed uhej boldog avilagchin gavyiat uhej bolohgui yumuu arai arai

0  |  0
Зочин(202.9.44.248) 2019 оны 02 сарын 25

гавьяат хуульч шүүгчЛ.Бямбаа гэгч хүн Салхитын ордын хэргээр авилгал авсан гэж сэжиглэгдэж шоронд суж байхдаа амиа хорлосон. Үүнийг нуугаад байх шаардлагагүй.

0  |  0
Зочин(202.9.42.172) 2019 оны 02 сарын 24

Нэг муу авлигач үхээл биз мөнгөнии тулам шуналын бузар

0  |  0
Top