Талийгаач Л.Бямбаагийн хэргийг хаасан ч Салхитын мөнгөний ордын хэргийг хаах үндэслэл болохгүй!
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос дөрвөн сарын өмнө буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.
Ийнхүү гавьяат шүүгчийн амь насаа алдсан явдал, олон жил маргаан дагуулсан Салхитын мөнгөний ордын эзэмшигч нарын хэрэгтэй холбогддог. Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгалтын явцад дээрх хэрэгт Л.Бямбаа агснаас гадна хамжигч, хамтрагчаар оролцсон албан тушаалтнууд гарч ирсэн гэдэг. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурын орлогч Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энх¬жаргал нарын нэрс хамжигч нарын зураглалд байгаа тухай мэдээлж байгаа юм. Эндээс харахад, талийгаач Л.Бямбаа дээрх албан тушаалтнуудыг Салхитын мөнгөний орд эзэмшигч нартай холбон зуучлах үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай бөгөөд түүнийг хүүгээр нь барьцаалж, эцсийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх магадлалтай.
Хэдийгээр хэргийн хамжигч гэгдэх Л.Бямбаа нас барсан ч хэргийг хаах үндэслэл болохгүй. Л.Бямбаа агсны хэргийг тусгаарлан шалгаж байсан ба мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокуророос хэргийг хаах санал гаргасан тухай эх сурвалж мэдээллээ. Харин Салхитын мөнгөний ордын хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ш.Мөнгөншагай нарыг гадуур байцааж байна.
ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТАЛИЙГААЧИЙН ҮХЭЛД ГАДНЫ НӨЛӨӨ ИЛРЭЭГҮЙ
Хэргийн шалгалтын ажиллагаагаар талийгаач Л.Бямбаагийн үхэлд гадны нөлөө илрээгүй юм. Тодруулбал, задлан шинжилгээгээр талийгаач эмэгтэйн гарын хуруунуудад гадны нөлөөтэй сорвижилт үүссэн байсан ба өөрөөр ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй байна.
Харин гарт үүссэн гэх энэхүү сорви нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн нь тогтоогдсон бөгөөд талийгаач өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгасан байжээ.
Л.Бямбаа шүүгч амиа хорлохоосоо өмнө дотуур хувцасны төмрөөр хурууны өндгөө зүсч, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байна. Улмаар түүний үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулахад талийгаачийн гарын хээтэй таарсан байдаг.
ТАЛИЙГААЧ ХЭРГИЙН ГОЛ ЗАНГИЛАА БАЙВ УУ!
Хэрэв талийгаач гадны нөлөө¬гүйгээр нас барсан бол тэр асар их дарамтад орсон байх магадлал өндөр. Учир нь Л.Бямбаа агсныг амь насаа алдахаас арав хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэр бүхий зургаан шүүгчид Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байдаг. Харин Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр буюу талийгаачийг баривчлахаас нэг өдрийн өмнө, халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Дээрх үйл явдлаас нэг хоногийн дараа Л.Бямбаа агсныг баривчилж, хоёр хоногийн дараа бүтэн өдрийн турш байцаалт авсан. Энэхүү байцаалтын дараа талийгаач хорих ангид эргэн ирээд амиа алдсан нь, түүнийг хүүгээр нь барьцаалж хэрэг тулгахыг шаардсан байх магадлалтай.
Учир нь Л.Бямбаа агсан амьд ахуйдаа Салхитын мөнгөний ордын эзэмшигч гэх “Амин билигт” компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү хэрэгт оролцсон өндөр албан тушаалтнуудын тухай баримтыг мэддэг байсан гэх таамаг бий. Өөрөөр хэлбэл, талийгаач энэ хэргийн гол зангилаа, гэрч нь байсан учраас хүүгийнхээ төлөө амиа егүүтгэн хэргийг дуусгавар болгохоор шийдсэн байх талтай юм. Нөгөө талаас Л.Бямбаа шүүгч амиа алдах нь хэн нэгэнд ашигтай байхаасаа илүүтэй эрсдэлтэй алхам учраас түүний амийг хороох шаардлага байгаагүй гэх хүмүүс ч бий.
Сэтгэгдэл ( 8 )
Дээд шуух йн шуугчид монгоор л шуудэг юм бна даа
odoo hvv ni bas deerm hiij baisan .... eejiin shaasan orlogooor hvv byaluuraad bas tsairaad duusah uu ??? . .. lalaruudaa . ard tvmen bosoh yum bol . lalaruudiin ulch hurungu vnsen tovrogo bolno shvv ...
En abgain yndesllgui absan ter 10_15 bairin shalgaach iygara abdiin rsalin n tiil ih bsn ch abilgal absan n todorhou
авилгач авгай ч яахав үхдэг юм байж , үлдсэн хамжигч хамтрагчидийн хэрэг юу болж байна ?
Buu ni yagaad duugui bna?
хүндэтгэж байсан хүмүүс санаад оромгүй хэрэгт холбогдохоор үнэн гэж байхгүй юм даа гэж бодогдох юм Амарсайхан шүүгч шүүхийн буянаар амьдрал нь дээшилсэн гэдэг дээ хүний шунал гэж хэцүү юм даа
Больцгоо наад үлгэрээ тэр Дэлгэртээ л ярьцгаа
Салхитын ордыг хуваан залгисан баахан улстөрчид авлигачидтай хамтран ажиллаж багагүй авлига авсан, бас хүү нь энэ том хэрэгт ихээхэн үүрэг рольлой оролцсон нь илрэх гээд л амиа хорлосон шүү дээ. Одоо яая гэхэв...