АТГ: ХУУЛЬЧ АМИА АЛДСАН гэх хэргийн талаар мэдээлэл алга

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан сэжигтэн амиа алдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас тодруулахад "Тийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ манайхаас мэдээлэл өгөх боломжгүй. АТГ-аас тодруулах хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө. 

Харин Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тодруулахад "Цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн амиа алдсан гэх хэргийн талаар яг одоогоор тодорхой мэдээлэл алга байна" гэх тайлбарыг өглөө.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач саяхан хэрэгт холбогдож, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байжээ. Энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өмгөөлөгч (103.26.195.71) 2019 оны 02 сарын 25

ум сайн амгалан болтугай. насаараа хуулийн тогоонд гавьяат болтлоо чанагдсан энэ хүнд сэтгэлийн хат суугаагүй гэжүү хэрэвээ гэм буруугүй бол амиа егүүтгэх үү, эсхүл хамсаатаныхаа урт саварт өртөв үү, цагдан хорих байрны хамгаалалтын хажуугаар хэн үл үзэгдэгч болоод камер руу нь нэвтэрч чадаваа гээд бодох юм байнаа байна . хэнд ч итгэж болохгүй нийгэм юм даа

0  |  0
Top