ЦЕГ: Камерын бичлэгээс ШҮҮГЧ ХАМГИЙН СҮҮЛД хэнтэй уулзсаныг тодруулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч амиа алдсан асуудлаар, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал,  Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатар, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр нар мэдээлэл өглөө. 

Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр "ШШГЕГ харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад  байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэгслээр талийгаачийг санаатай болон захиалгаар хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийж, бүх талаас нь тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар  цагдан хорих 461 дүгээр ангийн камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан, одоогоор хяналтын камерын бичлэгт үзлэг шалгалт хийгдэж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр өгсөн. Одоогоор дүгнэлт гараагүй байна" гэсэн юм.

Түүнчлэн талийгаачийг нас барахаас өмнө түүнийг гадуур байцаасан гэх мэдээллийг тодруулахад, мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хяналтын камерын бичлэгийг шалгаж хамгийн сүүлд хэнтэй уулзсаныг тодруулна гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(64.119.24.103) 2019 оны 02 сарын 28

Камер ажиллаагүй гэнэ биз

0  |  0
Би(103.26.194.34) 2019 оны 02 сарын 28

Одоо хүртэл толруулаагүй юм уу

0  |  0
т(103.229.123.126) 2019 оны 02 сарын 28

3 цагийн дараа цагдаа дууднаа гэдэг чинь ул мөрөө баллах хангалттай хугацаа

0  |  0
Top