Т.Баасанцогт: Ц.Мөнхчулуун АН-тай нийлсэн нь намын дүрэм зөрчсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намаас гарсанд тооцсон тогтоол гаргаад билээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогтоос дараах тайлбар авлаа.


-НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа өмнө нь С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэсэн хүмүүс яг үүнтэй адил намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг бас заалнаас нэр дэвшиж гарч ирсэн. Энэ хүмүүстэйгээ хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ерөөсөө л ийм байдал газар авах хандлагатай болчихсон байсан. Намын бодлого гээд гаргадаг. Цөөнхөө хүндэтгээд олонхиороо шийддэг. Гэтэл олонхиороо шийдвэрлэсэн шийдвэрийг ерөөсөө хүндэтгэхгүй, хувь хүн, хувь гишүүн өөрсдийнхөө үзэл бодлыг намд, нийгэмд тулгаж намын бодлогын эсрэг ингэж явж, гарч ирж байсан учраас нам үүн дээр онцгой анхаарал хандуулахаас өөр аргагүй болж байгаа юм. Хэрвээ ийм л байх юм бол нам гэж байхын хэрэггүй болчихож байна.

Намын Удирдах зөвлөл, намын бодлого, намын дүрэм гэж байхын хэрэггүй болчихож байгаа юм. Дур дураараа л авирлаад байх юм болно шүү дээ. Ийм байж болохгүй. Нэгэнт МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн бол намын дүрэмдээ захирагдах ёстой. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэрийг бүгд дагаж хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс намын дүрэмд оны сүүлд хуралдсан Бага хурлын III хуралдаанаас өөрчлөлт оруулсан.

Дээрх байдлыг таслан зогсоох шийдвэр гаргасан. Намын бодлого, тэр тусмаа намын дүрмийг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцох механизмыг л маш тодорхой болгож өгсөн гэсэн үг. Энэ механизм бүрдсэнээс хойш гарсан хамгийн анхны тохиолдол нь С.Мөнхчулуун юм. Дүрмийн өөрчлөлт мэдээж эргэж буцаж үйлчлэхгүй.

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхэд бүртгэгдэхээс өмнө гарсан тэр зөрчлүүд дээр энэ асуудал яригдахгүй байгаа учраас С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын асуудал энд хөндөгдөхгүй. Нэгэнт бид Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн өдрөөс хойш намынхаа дүрэмд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах үүднээс Хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хорооны дүгнэлтийг авч хэлэлцээд шийдвэрлэсэн. 

-Зарим хүмүүс намын дотоод ардчиллыг үгүй хийлээ гэж байна билээ?

-Намын дотоод ардчилал гэдэг нь хүн бүр дур зоргоороо аашлах явдал биш юм. С.Мөнхчулууны нэр дэвшүүлэх явц нь Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурал дээр ч нээлттэй байсан. Удирдах зөвлөлийн хурал дээр ч нээлттэй байлаа. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ч нээлттэй байсан.

Гэтэл эдгээр хурал дээр цөөнхи болсон нөхдүүд болон АН-ын гишүүдтэй нийлж, ИТХ-ын хуралдаан дээр нэр дэвшүүлсэн явдал нь намын дүрмийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Цаашид ч намын дүрэм, бодлогыг зөрчсөн гишүүдтэй хариуцлага тооцож байх болно.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.81) 2019 оны 02 сарын 26

irediin tuluulugchid heniig songoh ni huvi hunii asuudal sh de munhchuluun ahiad ursuld

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
зочин(202.179.24.227) 2019 оны 02 сарын 25

kkk AN -d dagaar orchihood yahaara zaalnaas geed eliireed bga patsaan be? Huukiig Mongoliin ard tumen demjine!! Ta nar mungunii bichees bn uu? yu bn ? shalgaad uzee! Etseg eh min unen cjh chudragha bai gej humuujuuklseen. Iim ghugiin balai nuhurt yahaara like darna gej!

0  |  0
иргэн(59.153.114.22) 2019 оны 02 сарын 25

Хүрэлсүхийн бандаашны эрзээн

0  |  0
иргэн(202.9.42.155) 2019 оны 02 сарын 25

Ажлын үр дүн хотын амьдралд нааштай үр дүн гаргаж л байвал аль намын хэн байх нь иргэдэд хүртээлтэй биш. Хэт намчирхаад үр дүн нь ”0” бол эцэст нь хотын оршин суугчид л хохирно.

0  |  0
ман жирийн гишүүн (202.131.254.76) 2019 оны 02 сарын 25

өөрсдөө хөнгөлтэй зээл авах нь намын бодолго юм уу ждү-тэй гишүүдтэй хариуцлага тооц тийм шударга л юм бол

0  |  0
Top