Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад дэмжлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 25

Нийслэлийн МАН-ын хороо дөнгөж сая хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг нийт олонхийн саналаар дэмжсэн байна. Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулна. Улмаар олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор болох юм. 

Б.Пүрэвдагва нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрээр Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Австралийн Нью-Кестлийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал Монголын оуютны холбооны дарга,

2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намайн байгуулалтын газрын улс төрийн ажилтан,

2011-2012 онд МАН-ын ЕНБД-ын шадар туслах,

2013-2015 онд НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2017 онд МАН-ын ЕНБД-ын орон тооны зөвлөх

2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.228.129.134) 2026 оны 05 сарын 26

улсад хувийн хэвшилд ажилласан түүх юу ч байхгүй намын цүнх баригч хийсэн түүхтэй

0  |  0
zzzzz(103.212.118.29) 2026 оны 05 сарын 25

jinkhene kontoryn durak baina daa, yana daa, uls turiin zakhialgatai durak baina , ene yum khiij chadakhguiee, kharagdaj bui ni ilerkhii

0  |  0
Top