Нийслэлийн төсвийг дахин тодотгоно

Б.Сэцэн | Zindaa.mn
8 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ирэх сарын 10-наас өмнө тодотгох шаардлагатай болсныг хэлсэн үгэндээ дурдлаа. Тэрээр хэлэхдээ “Ойрх Дорнодын үйл явдалтай холбоотойгоор дизель түлш болон бензиний үнэ нэмэгдсэн. Нийтийн тээвэрт л гэхэд нэмэгдэл зардал гарах нөхцөл үүсээд байна. Иймээс нийслэлийн төсвийг ойрын хугацаанд буюу зургаадугаар сарын 10-наас өмнө тодотгох шаардлагатай” гэсэн юм.

Энэ оны гуравдугаар сард НИТХ ээлжит бусаар хуралдаж 2026 оны төсвийг тодотгосон юм. Уг тодотголоор 2026 оны нийслэлийн төсөвт орлогыг 5.4 их наяд төгрөг, урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 8.8 тэрбум төгрөгийн зардлын шилжүүлэг хийж баталсан байдаг. Уг тодотголыг “Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Гэсэн ч УИХ-аар “Туулын хурдны зам”, “Сэлбэ дэд төв” зэрэг нийслэлээс санаачилсан төслүүдийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн хууль дэмжигдээгүй билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top