Б.Жаргалсайхан: МҮХАҮТ-ын хийсэн ажлыг олж хараагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа. 


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдлээ. Түүний нэг нь та. Таны мөрийн хөтөлбөр бусад гурваасаа юугаараа ялгаатай вэ?

-МҮХАҮТ бол олон нийтийн байгууллага. Хэн ч нэр дэвшиж болно, нээлттэй. Мэдээж танхимын гишүүн байх ёстой. Хувийн хэвшлийг өнөөгийн хэцүү цагт яаж дэмжих вэ, яаж бусад орны хэмжээнд аваачих вэ, техник технологийн хувьд төр, хувийн хэвшлийн талаас нь нэлээн ярих шаардлагатай. Асар их татварын орлогыг төрийн албаныхан хэрэгцээгүй зүйлд зарцуулж байна. Энэ мөнгийг хувийн хэвшилдээ зориулах хэрэгтэй. Татвар төлөгчдөө өөд нь татахад зориулах шаардлагатай. Ингэхийн бол импортоор авч байгаа маш их бараа бүтээгдэхүүнийг орлуулах, үйлдвэрлэдэг болно. Улмаар ажлын байр, орлоготой болно.

Энэ жил төсвийн зарцуулалт таван их наяд төгрөг. Үүнийг бүтээн байгуулалтад зарцуулна гэж байна. Түүнийхээ талыг нь ядаж л хувийн хэвшилдээ зарцуулж болно шүү дээ. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авч өгөх, барилга байшинг нь барьж өгч болж байна.

Жишээ нь, Монгол Улс 20 гаруй жилийн өмнө гутлаа өөрсдөө хийж өмсдөг байсан. Өнөөдөр байхгүй байна. Гэтэл гурван сая гутлын эрэлт, хэрэгцээ байна шүү дээ. Бид эрэлтээ урд хөршөөс нийлүүлж байна. Тэгвэл өнөөдөр хийе гэсэн залуус олон байна. Тэдгээрийг дэмжих хэрэгтэй, бодлого хэрэгтэй байна. Мөн хөрөнгө мөнгө хэрэгтэй байна. Технологио авах шаардлагатай байна. Энэ мэт асуудалд анхаарах цаг нь болсон. Миний хувьд эдгээр зүйлийг энэ танхимаар дамжуулан яаж хийх вэ гэдгээ л бодож, төлөвлөж байна даа.  

-МҮХАҮТ-ын гишүүн байгууллага бүр татвар төлдөг. Энэхүү татварын хэмжээ нь 300-1000000 төгрөгийн татвар төлдөг. Гурван мянга орчим байгууллага бүртгэлтэй. Энэ мөнгө юунд зарцуулдаг вэ. Та энэ байгууллагын гишүүний хувьд энэхүү мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг уу?

-Яах вэ, МҮХАҮТ-ын хувьд олон улсын үзэсгэлэн, яармаг зохион байгуулдаг. Олон улсын уулзалт, сургалт зэргийг зохиодог. Энэ хураамжийн мөнгө бол нээх өндөр тоо биш. Хийж байгаа ажлын хувьд шүү. Манайхан сүүлийн үед хавьтсан бүрээ хардаж сэрддэг болсон. Хаашаа орчихов, хэн идчихэв гэх мэтээр харддаг болсон. Эхлээд идэж уухаа яриад байна. Тэгвэл МҮХАҮТ-ын үйл ажиллагааг яаж илүү сайжруулах вэ, олон аж ахуйн нэгжид яаж хүртээмжтэй болгох вэ, тэдний эрх ашиг, сонирхлыг яаж хамгаалдаг болох вэ гэдэг асуудлаа илүү хөндөх хэрэгтэй. Би энэ байгууллагын санхүү, тайланг одоохондоо үзээгүй л байна.

-Өнгөрсөн хугацаанд МҮХАҮТ хэр сайн ажилласан гэж дүгнэж байна вэ?

-За яах вэ, Б.Лхагважав гэдэг нөхрийн ерөнхийлөгч болсон гэдгийг мэдэж байгаа. Нэг их хийгээд байгаа зүйлийг нь олж харахгүй л байна. Жишээ нь, хувийн хэвшлийг төлөөлж үгээ хэлж, төр, хувийн хэвшлийн хооронд гүүр болж явахгүй байна. Харин Б.Лхагважавын өмнө ерөнхийлөгч байсан С.Дэмбэрэл нэлээн зүйлийг хийх шиг болсон шүү.

-Зарим нэр дэвшигч цалингүй ажиллахаа мэдэгдлээ. Таны хувьд тийм боломж бий юу?

-Өө, тийм үү. Сайн л биз дээ, тэдний л хэрэг шүү дээ. Цалингүй ажиллана гэж хэлчихээд дараа нь цалин нэхээд эхлэх вий дээ.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (73.109.59.107) 2019 оны 04 сарын 22

Jagaagiin manin ohin nuuree budaad usee burjiilgaad emegtei boloh heregtei tegehgui bol delhii uurchlunu geed medrel yum yriad kk bas uildveriin shalgah heregtei huvichlal uu yu ve geed

0  |  0
Zochin (73.109.59.107) 2019 оны 04 сарын 22

Jagaagiin manin ohin nuuree budaad usee burjiilgaad emegtei boloh heregtei tegehgui bol delhii uurchlunu geed medrel yum yriad kk bas uildveriin shalgah heregtei huvichlal uu yu ve geed

0  |  0
Zochin(202.126.89.170) 2019 оны 02 сарын 26

Jaogao hudlaa gar sh dee.

0  |  0
Zochin(202.126.89.170) 2019 оны 02 сарын 26

Jaogao hudlaa gar sh dee.

0  |  0
zuchi(59.153.113.38) 2019 оны 02 сарын 26

Hun bolgond har zohihgui baij bolno gehdee suurguigeer zereg ahina gej baihguig sanaj yavah heregtei

0  |  0
Zochin(202.126.89.242) 2019 оны 02 сарын 26

9.Odoogiin durakuud shig hudal helj hulgai hiihguigeer uildver bosgoj,zuv yum yaridag shudarga zan chanariig chini hundeldeg,gehdee ene bol zuvhun neg l davuu tal shuu dee,ta ter bugdee aash zan,busadtai haritsdag bdlaaraa ugui hiigeed duusgadag.Tand eruul enkhiig husie ee.

0  |  0
Zochin(202.126.89.242) 2019 оны 02 сарын 26

6.Ta bas het ih shuumjleh yumaa,busdiig ih shuumjleed ta uuruu mundag bolchihgui shuu dee teriigee anhaar,odoo bgaa darga ni muu baij bolno gehdee ingeh hereg bna uu?uuriinhuu hiihiig l yari l daa 7.Gantsaaraa buhnees iluu,buhnees uhaantai,buhniig chadagch baih bolomjgui shuu dee,huntei zuv haritsaj,hamtarch ajillah heregtei bolov uu. 8.Ajilchdaa barij zodood bi chinii ajiltan yum uu?chi minii ajiltan yum uu?gehvii gehees chini ehleed l humuust tanias urgene,tiimees taniig songohgui,teriigee meder,barimjaatai bai

0  |  0
Zochin(202.126.89.242) 2019 оны 02 сарын 26

1.Jagaa ahaa taniig hundeldeg 2.Buyangiin tsamtsaa ehleed sain hii,3 sayiin erelt bna,ulsiin ih delguurt gants languutai ter chini hoosorson bnlee,2hudaldagchaa anhaar 3.Hotiin tuviin balgasaa hurungu oruulagch olood baishin bolgo,hotiin tuviin baishind hurungu oruulah hun zunduu bna delkhii deer 4.Bolovsrol medlegtei buyu yadaj eng heltei,ediin zasagch,esvel huulich zaluu bolovson huchin heregtei bnaa,Jagaa ah ta arai hotsrogdson 60 garsan bhaa ta,minii medehiin 5.Heregt hereggui zuild,nevrtuulegt bitgii oroltsoo ner hund imidjee gutaahiin hereggui ee

0  |  0
зочин(139.5.217.60) 2019 оны 02 сарын 26

ха ха ха Худлаа онгирсон том том баасан, цагтаа хүрвэл шалихгүй амьтан

0  |  0
иргэн(202.179.24.171) 2019 оны 02 сарын 26

үНЭН ШҮҮ ДЭЭ ямарч дЭМЖЛЭГ байдаггүй шүү дээ

0  |  0
Зочин(66.181.161.36) 2019 оны 02 сарын 26

Жаргалсайхан мундаг

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нэг намаас нөгөө нам руу урваж явдаг хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.

0  |  0
Top