Өвөр Монголд агаарын тээврийн “Чингис хаан” компани байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Чингис хаан” агаарын тээврийн компани үүд хаалгаа нээжээ. Тус компани эхний ээлжид Хөх хот-Бээжин-Шанхай зэрэг БНХАУ-ын газар нутагт дотоодын нислэгээ таван чиглэлд үйлдэхээр төлөвлөж буй аж. Агаарын тээврийн орон нутгийн үйлчилгээнд ARJ21 онгоц нислэг үйлдэх юм байна. Тус онгоцыг БНХАУ-ын агаарын технологийн “Комак” компани үйлдвэрлэдэг бөгөөд хос хөдөлгүүрт хөлөг онгоц юм.

Өвөр Монголын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын компанийн санаачилгаар байгуулагдаж буй уг компани 2019 оны эхээр үйл ажиллагаагаа эхлэхээр болсон байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зориг(150.129.141.77) 2019 оны 03 сарын 01

Өө хөөрхий гэж ар өвөр нь ялгагдахаа болиод ирхээр ирж байгаа гадууд будилиад өгөх нь дээ. Гадаал яам ийм юман дээр жоохон эмзэг хандмаар юм. Бүх юманд дуугүй байсаар бусад улсууд түүхээр тоглож буруу мэдээллийг дэлхийгээр тарааж байна. Худлыг 1000 удаа давтахаар үнэн болдгыг санаарай. Орос казакстан мөн хуучны хэдэн станууд солонгосууд гээд мэдрэлтдэг юмнууд их болж бна шүү.

0  |  0
zochin(59.153.113.38) 2019 оны 02 сарын 26

Davhar ongots davhar vagon

0  |  0
Top